Англи хэлний хичээл \хаа нэг газраас хуссан болно\



Англи хэлний хичээл – 1

АНГЛИ ХЭЛ хэрхэн амар хялбар сурах талаар цуврал хичээл маягаар оруулъя. Ердөө гурав дөрөвхөн хичээл шүү.
Англи хэл сурахдаа ерөнхий 3 үе шаттай сурна гэж ойлго. Эхлээд уншиж сурна, дараа нь өгүүлбэр бүтээж сурья, дараа нь өгүүлбэрээ найруулж сурна. Үе шат болгоныг бага зэрэг дэлгэрүүлбэл, эхлээд англи хэлний авиа үсэг, үгийг зөв дуудаж сурна, дараа нь тэр зөв дуудаж сурсан үгээрээ өгүүлбэр бүтээж сурна, дараа нь тэр өгүүлбэрээ зөв найруулж ярьж сурна. Харин энэ үе шат болгонд шаардлагатай дүрмийн зүйлс сурч тогтооно. Өөрөөр хэлбэр эдгээр үе шат тодорхой дүрмэнд суурилагдсан байх ёстой. Гурван давхар хауз барьж байнаа гэж ойлговол эхний шат суурь буюу 1-р давхар, хоёрдахь шат 2-р давхар, 3 дахь шат нь дээд давхар болно. Харин дүрмийг барилгын материал, барилга барихад зайлшгүй хэрэгтэй зүйл гэж ойлго, зайлшгүй хэрэгтэй цөөн хэдэн дүрэм тогтоох хэрэгтэй. Сууриа сайн тавьбал сайн хаузтай болно, үгүй бол нураад унана. Гэхдээ өөртөө итгэлтэй бай, барилгачин өөртөө итгэхгүй бол яаж хауз барих вэ.


Англи хэл сурахад хамгийн асуудалтай зүйл бол зөв уншиж сурах явдал билээ. Эхний үе шатанд анхнаасаа үсэг, эгшиг, үсэг авианы нийлэмжийг зөв уншиж сурвал бүх хэл сурахын үндэс суурь зөв тавигдана, зөв хэллэг дуудлагатай болж чиний ярьж хэлж буй үгийг англи хэлтэй хүн сонсож ойлгоно гэсэн үг. Тэгэхээр англи хэл сурах анхны бичлэг зөв уншиж сурахад чиглэнэ. Гэхдээ энэ үе шатны онцлог нь нэг их дүрэм гээд байх юм байхгүй. ЦЭЭЖИЛЖ ТОГТОО, өөр арга байхгүй. Эгшгийн хувьд үгийн эхэнд, дунд, адагт, битүү үед яаж дуудах вэ гэдэг ерөнхий мөрдлөг бий. Эгшиг гийгүүлэгч авианы 50 орчим дуудлага, эгшиг, гийгүүлэгчийн нийлэмж 90 орчим бий. Цээжилнэ дээ. Эдгээрийг хэр хурдан цээжилнэ, чи төдий чинээ хурдан 1-р үе шатаа дуусгана. Англи хэлний 26 үсгийг ба бэ-гүй уншдаг болчвол танд сайхан ирээдүй харагдаж байна гэсэн үг. Аудио хичээл (хүүхдэд зориулсан маш сайн дуудлагатай хичээлүүд бий), бичлэг, ТВ үз (доороо англи бичигтэй байвал сайн), дуу сонс. Харин илүү их дүрэмтэй 2-р шат чамайг хүлээж байгаа шүү.
Энэ үе шатны унших ном гэвэл А. Аюурзаны “20 хоногт англи хэл сурах бичиг” номны эхний 2 хичээлд маш сайн тайлбарласан бий, Ж. Оюунцэцэгийн “Англиар хэрхэн зөв уншиж сурах вэ?”, Батсүхийн “Англи хэлний зөв унших” зэрэг номноос үзнэ. Бүх сурах бичиг бичиг энэ тухай дээр бий, бидний хувьд сурах бичиг гол нь биш, харин яаж англи хэл сурах нь л гол нь болохоор сурах бичгээс хэрэгтэйг нь л ав, унш, тогтоо. Зөв уншиж сурахад хэлний байрлал их ач холбогдолтой, хэлээ хэрхэн яаж байрлуулж хэлж байна вэ гэдгээ анхаар.
Заа тэгээд залхууралгүй тууштай үзээд байвал гайгүй дээ. Амжилт хүсье.
PS: Ер нь аливаа хэлийг бие даан сурж оролдъё гэж бодож байгаа бол бодол сэтгэлдээ сайн ойлгож ухамсарлаж, тууштай байх хэрэгтэй. Зиа хэл сурч байна гээл ганц хоёр хоног харчаад больчдог тал бий шүү, тэгвэл та хэзээ ч сурахгүй. Аливаа нэг зүйлийг сурах, эзэмших, оролдоход тодорхой хэмжээний золиос буюу цаг хугацаа, оролдлого, хичээл зүтгэл заавал байж гэмээнэ үр дүнд хүрдэг. Өдөр тутам сэргэг сэргэлэн үедээ оролд, өглөө бол сайн, гэхдээ өдөр тутам олон цаг биш, өдөрт 1-2 цаг, үр дүнтэй бол 30 минут болно. Гэхдээ сурч буй юм болгоноо ой тойндоо тогтоож бай. Маргааш нь сэргээж дахин давт, тархиндаа сайн суулга, өөрийгөө албад. Англи хэл гайгүй сурах эсэх зөвхөн чамаас 100 хувь хамаарна.

Англи хэлний хичээл 1а

Англи хэлний 1-р хичээлийг бага зэрэг дэлгэрүүлье. Англи хэлний дуудлагыг кирил үсгээр тэмдэглэж болдоггүй учраас галиг хэрэглэдэг, галигаар мөн үгийн өргөлтийг тэмдэглэдэг. Англи хэлний эгшиг авианы дуудлага ярвигтай, харин гийгүүлэгч авиа харьцангуй хялбар байдаг. За, эгшиг авиа хэрхэн дуудагдах талаар хэлэхээс өмнө гийгүүлэгчийн (г) эгшгийг (э) үсгээр тэмдэглэе. Г+Э+Г гэсэн нь БАТ гэсэн үг шиг, харин Г+Э нь ЗА гэсэн үгтэй адил, Г+Э+Г+Э гэсэн нь САНА гэсэн үгтэй адил бүтэцтэй үг юм шүү. 26 үсгийг дараалан хэрхэн дуудах, хэлэхдээ хэлээ хэрхэн байрлуулах талаар өгүүлье. Өргөлттэй үед эгшиг хүчтэй тод, харин балархай үед сулавтар дуудагддагийг анхаар.
А авиа 4 янзаар уншигддаг, эгшиг авиа гол төлөв олон янзаар буюу 2-4 янзаар дуудагддаг.
- Тэмдэглэдэг үсэг нь нэг харин олон янзаар дууддаг гэсэн үг. Битүү үе буюу г+э+г гэсэн бүтцэд майлдаг а буюу ай хос эгшгийг богино огцом дуудахтай адил хэлэгдэнэ, хэл тагнайнд хүрэлгүй бага зэрэг хотойно. жишээ нь: map – майп – газрын зураг
- г+э+г+э гэсэн бүтэцтэй үгэнд э болон и авиаг нийлүүлэн хэлнэ, хэлээ хөдөлгөлгүй урагш түрж уужим хэлнэ. ж: name нэим нэр
- үгийн өргөлтгүй үед монгол хэлний балархай Э буюу И эгшиг шиг дуудаж болно. Монгол хэлний үгийн өргөлт үгийн нэгдүгээр үедээ байдаг бол англи хэлий үгийн өргөлт 2 буюу 3 дугаар үедээ байж болдог. Үг хэлж дуудаж сурахдаа тухайн үгийн өргөлтийг тогтоох хэрэгтэй. ж: about э’баут тухай
B монгол хэлний Б-тэй төстэй хэлнэ.
C е, i, у эгшгийн өмнө орвол С, үгийн эхэнд орвол К, ck гийгүүлэгч нийлбэл К гэж дуудна. ж: city сити хот, clock клок цаг
D монгол хэлний Д шиг
E – г+э+г буюу битүү тохиолдолд монгол хэлний Э буюу Е авиатай ойролцоо, хэлний үзүүрээ доод үүдэн шүдний ойролцоо байрлуулж хэлнэ. ж: bed бед ор
- г+э тохиолдолд монгол хэлний урт И, ж: be бии байх
- балархай үед балархай и шиг дуудна ж: decide дисаид шийдэх
F монгол хэлний Ф шиг
G a, o, u эгшгийн өмнө орвол монгол хэлний угийн Г шиг, хэлний угаа тагнайд тулган аажим буулган хэлнэ, ж: go гөү явах
- e, i, y эгшгийн өмнө орвол монгол хэлний ж-тэй төстэй, орос хэлний ж шиг зуунги, хэлний дунд хэсгээр өргөн, хэлний үзүүрийг тагнайнд шүргүүлэн дуудна.
H зарим үгэнд Х-тэй адилавтар хэлний угаа тагнайнд тулган, үзүр талаа наашлуулан огцохм дуудна ж: hack хайк хулгайлах, тонох
- зарим үгэнд огт дуудахгүй ж: hour ауэ цаг
I э+г+э бүтэцтэй үгэнд А ба И эгшгийн нийлэмж болгон, хэлний үзүүрээ доод үүдэн шүдэнд тулган амаа ангайж дуудна
- битүү буюу г+э+г тохиолдолд И-тэй адил богино дуудна. ж: lip лип уруул
J монгол хэлний Ж шиг хэлний үзүүрээ тагнайд тулган огцом доошлуулж завсраар нь дуудна. ж: job жоб ажил
K монгол хэлний К шиг, арай огцом, хэлний уг доош сууж, огцом хэлнэ. ж: kiss кис үнсэлт
L монгол хэлний Л шиг, хэлний үзүүрээ тагнайд тулгаж хэлнэ. ж: leg лэг хөл
М монгол хэлний М шиг, жимийсэн уруулаа оцгом дугуйруулан нээж хэлнэ. ж: meet миит уулзах
N Хэлний үзүүрийн Н шиг, хэлээ үүдэн шүдэнд тулган огцом татаж дуудна. fine фаин сайн

Англи хэлний хичээл – 1б


O г+э+г буюу битүү үед О-той адил, амаа ангайн уруулаа дугуйруулж дуудна. ж: top топ орой, оргил
- old, ow зэрэг нийлэмжид ӨӨВ гэдэг шиг, амай ангайн уруулаа дугуйруулж, тэр хэвээр уруулаа цорвойлгон дуудна. ж: cold көүлд хүйтэн, snow снөү цас
- г+э+г+э бүтцэд монгол хэлний богино А-тай адил, хэлээ доод үүдэн шүдэнд тулган, хэл тагнайн завсар огцом дуудна. ж. love лав хайр
- зарим тохиолдолд монгол хэлний урт ҮҮ шиг, уруулаа дугуйруулан урт хэлнэ. ж: to түү
- өргөлтгүй үед балархай о шиг дуудна. ж. pilot пайлот нисэгч
P монгол хэлний П шиг, гэхдээ хүчтэй, тод, амаа жимийн огцом тэсрэлттэй нээж хэлнэ. ж: pork поок гахайн мах
Q улсын нэр зэрэг маш цөөн тохиолд К үсэг шиг дуудна. ж: Qatar катаа Катар улс
- q үсгийн ард ихэвчлэн u үсэг ордог ба К ба В үсгийн нийлэмж болон дуудна, к үсгийг илүү тод дуудна. ж: quality кволити чанар, question квэсчэн асуулт
R монгол хэлний Р-тэй төстэй боловч үгийн эхэнд дуудна, эгшгийн өмнө дуудна, эгшгийн ард орвол тухайн эгшгийг уртаар дуудна, үгийн эцэст орвол дуудахгүй, балархайшдаг. ж: rock рок хад, рок, teacher тийчэ багш
S үгийн эхэнд, дунд гийгүүлэгчийн өмнө, үгийн эцэст дуугүй гийгүүлэгчийн дараа орвол монгол хэлний С шиг дуудна, хэлний үзүүрээ тагнайд арай хүргэлгүй завсраар нь сийгүүлж дуудна. ж: stop стоп зонсоол, зогсох bus бас автобус
- эгшгийн дунд (э+г+э), үгийн эцэст байгаа дуутай гийгүүлэгчийн дараа орвол монгол хэлний З авиатай төстэй, гэхдээ зуунги дуудна. ж: use юүз хэрэглэх, nose нөүз хамар
T монгол хэлний Т үсэгтэй төстэй, хэлний үзүүрээ дээд шүдэнд тулган, огцом хүчтэй дуудна ж: tag тайг шошго
U э+г+э бүтцэд монгол хэлний Ю үсэгтэй төстэй, хэлний үзүүр хэсгийг тагнайд тулгаад доош буулган дуудна. ж: muse мюүз муза, бясалгал
г+э+г бүтцэд монгол хэлний богино А шиг, хэлний үзүүрээ доод буйланд тулган тагнай хэлний завсраар хэлнэ ж: cut кат огтлох, nut нат урц, яс
V монгол хэлний санав гэдгийн В шиг, дээд үүдэн шүдээ доод уруулдаа хүргэн дуудна. ж: virgin вөөжин онгон
W монгол хэлний ваар гэдгийн В авиатай адил, уруулаа бага зэрэг цорвойлгон дугуйруулж, дээд шүдийг доод уруулд хүргэлгүй дуудна. ж: wise ваиз сэцэн
X өмнө нь Е, хойно нь өргөлттэй эгшиг орвол ГЗ гэж дуудна, хэлэ түүшинд тулган Г-г дуудаад шүдний завсраар сийгүүлэн З-г чанга дуудна. ж: exam игзайм шалгалт
- үгийн эцэст, гийгүүлэгчийн өмнө КС гэж дуудна. ж: fox фокс үнэг
- үгийн эхэнд гол төлөв ард нь y орвол З шиг уртавтар зуунги дуудна. ж: xylograph зилограф cийлбэр, бар
Y ихэнх тохиолд (г+э, г+э+г+э) АИ гэж дуудна, хэлээ доод буйлны ёроолоос урагш дээш хандуулан дуудна ж: my маи миний type таип төрөл
- үгийн эхэнд орж эгшиг араас нь ороход тухайн эгшгийн туслах эгшиг болгон дуудна. ж: jes еэс тийм, jak яак сарлаг
- үгийн эцэст гол төлөв балархай үед И шиг дуудна. ж: city сити хот
Z монгол хэлний З-тэй төстэй, гэхдээ илүү зуунги, хэлний үзүүрийг тагнайд тулгалгүй хэлээ үүдэн шүдэнд тулгаж дуудна. ж: zeal зийл хүсэл тэмүүлэл
Англи хэлний 26 үсгийг дуудахтай боллоо. Гэхдээ эдгээр нь түгээмэл дуудах хэв маяг, зарим нэг огт өөр дууддаг тохиол бий. Одоо эгшиг, гийгүүлэгчийн нийлэмж, залгавар зэргийг тогтоочвол уншдаг боллоо. Эдгээрийг зайлшгүй тогтоох цээжлэх шаардлагатай юм шүү.

                Англи хэлний хичээл 1в

http://mglbooks.wordpress.com

Өнөөдөр эгшиг, гийгүүлэгчийн нийлэмжийн тухай хэлсү. Англи хэлний хоёр эгшгийн нийлэмжийг хэлэхдээ эгшиг бүрийг тодорхой тод дууддаг, монголын хос эгшиг шиг дууддаггүй учраас би монгол галигийг ай биш АИ, ой биш ОИ гэж тэмдэглэлээ шүү. Ер нь жишээ үгийн бүтцийг нь сайн ажиглаарай, тэгээд иймэрхүү үгэнд иймэрхүү байрлалд ингэж дууддаг юм байна гэж тогтоогоорой. Жишээ үгсийн галиг орчуулгыг тавьсангүй, эхлээд өөрсдөө тааж уншиж өөрийгөө шалгаад, дараа нь лавлаж толиноос хараарай. Яахаараа ийм адармаатай байдаг юм, бүү мэд, сайн тогтоож ялгаж сураарай.
- ai, ay хоёр ЭИ [main, may], au, augh, aw, awe ОО гэж [augur, caught, claw, awesome], air, are (үгийн төгсгөлд голдуу) нийлэмжийг ЭЯ [hair, pair, square] гэж дуудна.
- ee, ea нийлэмжийг ИИ [weep, leak], ea – ЭИ [great], ea – гол төлөв Э [head, bread], ei – ЭИ [vein], eu, ew – ЮҮ [neutral, few], ie бол АИ [tie, lie] гэж дуудна.
- oa, oe бол ӨҮ [coat, toe], oi, oy бол ОИ [oil, soil, boy], oo-г зарим үед ҮҮ [too, cool], oo зарим үед Ү [book, look], ou-г зарим үед АУ [out], ou зарим үед А [country, cousin], ou зарим үед ҮҮ [group], ough-г ОО [thought], ow-г АУ [now, cow], ow-г зарим үед ӨҮ [low, grow] гэж дуудна.
- ue бол ЮҮ [deu], ue бол хааяа ҮҮ [glue], ui бол ЮҮ [suit], ye бол АИ [bye, rye] гэж дуудна, ue огт дуудахгүй [tongue, league]
Эгшиг, гийгүүлэгчийн нийлэмж
af, alf бол ААФ [after, craft, calf, half], alm – ААМ [calm], anc – ААНС [dance, glance], ant – ААНТ [plant], ass – ААС [grass, glass], ast – ААСТ [last, cast], ask – ААСК [ask. mask], asp – ААСП [grasp, asp], ange – ЭИНЖ [strange], all – ООЛ [ball, mall], alk – ООК [chalk, talk], able – ЭИБЛ [cable, table], cien – ШН [ancient], ere – ИЭ [here, mere], gion – ЖН [religion], igh мөн огт дуудахгүй [high, weigh], ild – АИЛД [mild], ind – АИНД [mind], ir – ӨӨ [flirt, shirt], ire – АИЭ [fire, admire], old – ӨҮЛД [cold, old], ost – ӨҮСТ [most], ost – ОСТ [cost, lost], our – ОО [/source], our – АУЭ [our, hour], or – ӨӨ [world, word], ov – АВ [love, dove], ower – АУЭ [tower, power], ur – ӨӨ [curse, blur], yr – ӨӨ [styr], yre – АИЭ [lyre, tyre] гэж дуудна.
Гийгүүлэгчийн нийлэмж
bt – Т [doubt], cc – КС [accept], cc – КК [account, accuse], ch – цөөн тохиолд Ш [machine, chef], ch – ихэнх тохиолд Ч [charming, check], ck – К [clock], gh цөөн тохиолд Г [ghost], gn – Н [gnome, gnu], kn – Н [know, knee], mb – М [comb, climb], mn – М [column], ng – Н [king, wrong], ng – НГ [english], ph – Ф [phone], sh – Ш [shaggy], sc – С [scene], ss – С [calss, glass], tch – Ч [match], th нэг бол Д талдаа [they], нэг бол Ф талдаа [think], wh – В [when, why], wh зарим үед Х [whole, who], wr – Р [write, wrong], dg – Ж [judge] гэж дуудна.
Залгавар, үгийн төгсгөлд залгаж ордгийг анхаар.
-able залгавал ЭБЛ [aviable], -cial залгавал ШЛ [official, crucial], -tial залгавал ШЛ [essential], -easure залгавал ЕЖЭ [pleasure], -ture залгавал ЧЭ [departure], -sure залгавал ШЭ [pressure], -tion залгавал ШН [coalition], -ssion залгавал ШН [commission], -cian залгавал ШН [musician], -ious залгавал ИЭС [glorious], -ous залгавал ЭС [enormous, famous] гэж дуудна.
Заа толгой эргэсэн 1-р хичээл дууслаа. Чи миний өмнөх хичээл дээр бичсэн бүх зүйлийг ойлгож тогтоосон бол дараагийн шат руу ахих боломжтой боллоо. Энэ бүгд байшингийн үндэс суурь маш сайн цээжилж тогтоох хэрэгтэйг дахин сануулья. Хүн өөрийгөө хэзээ ч голж буруутгахгүй байвал амжилтанд хүрдэг.

Англи хэлний хичээл 1+

Зарим нэг зүйл нэгдүгээр хичээл дээр нэмэхгүй бол болохгүй нь, сорри. Ерөнхийдөө үгийн хэлбэржилт, залгавар, угтвар, ялгац гишүүн, ганц ба олон тооны тухай юм л даа.
Англи хэлний ихэнх үгс латин гаралтай байдаг, ерөнхийдөө латин үгэнд залгавар буюу угтвар залгаж буюу латин үгний язгуурыг авсан үг нэлээд бий. Үгийн язгуурыг мэдсэнээр үгийн утгыг таах, санахад хялбар болдог. Зарим өргөн хэрэглэдэг үгийн язгуурыг жагсаавал, spect [харах, ажих], duc, duct [залах, жолоодох], press [дарах, шахах], pose, pone [байрлах, тавих]
Англи хэлэнд үгийн ард залгаж үг бүтээдэг маш олон тооны залгавар бий, хамгийн түгээмэл хэрэглэдэг нь -er, -ee, -tion, -ist/-ism, -ness, -able/-ible, -ize, -ment, -ity, -hood, -ship, -ive, -al, -ous, -ful, -less, -ify зэрэг залгавар юм.
Англи хэлэнд үгийн өмнө нэмж залгадаг маш олон тооны угтвар байдаг, хамгийн түгээмэл хэрэглэдэг дараах угтвар бий: угтвар ab- [-аас, алс тийш, гадагш], be- [бүх талд, тал бүрээс], de- [эргэх, дахих, уруудах, доош], dis-, dif- [үгйүсгэл, эсрэг, эсрэгцэх], ex- [гадагш, гадуур, асан], pre- [өмнө], ad- [руу, чиглэн], com- con- co- [цуг, хамт, -тай, хос], en- em- [руу, дотогш, багтаах, бүрэх], in- [руу, дотогш, үгүйсгэл], pro- [тусын тул, өмнө], sub- [доогуур, доор]
Англи хэлэнд ялгац гишүүн гэж нэр үгнээс салдаггүй нэг юм бий. Тухайлах [a/an] ба эс тухайлах [the] ялгац гишүүн гэж хоёр ялгац байна, эс тухайлах ялгац гишүүнийг юмсыг ерөнхийлөн нэрлэсэн, заасан үед харин тухайлах ялгац гишүүнийг тухайн ярьж буй эд юмс, хүн, зүйлийг бусдаас ялган онцолсон, онцлон тодотгосон тохиолдолд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэр аль хүн ямар юмны тухай ярьж байгаагаа мэдэхгүй бол эс тухайлах [a/an] харин мэдэж байгаа тохиолдолд тухайлах ялгац гишүүн хэрэглэнэ. Жишээ нь бид нэг байшинтай болохсон гэсэн санааг хэлэхдээ эс тухайлах ялгац гишүүн хэрэглэнэ, учир нь ямар байшин гэдгээ мэдэхгүй ер нь нэг орох оромжтой болохсон гэж ярьж байна. Харин хажуу хөршийн байшин нурсан гэж ярьвал нөгөө тухайлах ялгац гишүүн орно, энд тэндхийн биш хажуугийн хөршийн маань байшингийн тухай ярьж байгаа болохоор тэр. Эс тухайлах ялгац гишүүн нь a ба an гэсэн 2 хэлбэртэй, гийгүүлэгчээр эхэлсэн үгэнд a, эгшгээр эхэлсэн үгэнд an хэрэглэнэ.
Англи хэлний олон тоо ганц тооны хэлбэрт -s буюу -es дагавар залгаж бүтээнэ. Ер нь үгийн төгсгөлд -s буюу -es дагавар залгасан эдгээрээр төгссөн байвал олон тоонд байнаа гэж ойлго. Зарим нэг хичээлийн нэрс, биеийн тамир спорт, тоглоомын нэрс олон тоон дээр боловч ганц тооны утга илтгэнэ. ж: dominoes, billiards, aerobics, maths Олон тоонд хувирдаггүй үгс бий. ж: sheep Хоёр буюу хос хэсэг, эд ангиас бүтсэн зөвхөн олон тоон дээр хэрэглэдэг үгс бий. ж: trousers, jeans, glasses, scissors, scales. Зарим үгсийн агуулга нь олон хүн хамарсан баг бүлэг хүнийг нэрлэдэг боловч ганц тоонд байдаг. ж: government, staff, team, family, police Грек, латин гаралтай үгсийн олон тооны хэлбэр нь маш сонин байдаг.
Эдгээрийг мэдсэнээр үгийг утгыг нь ойлгохгүй боловч ерөнхийдөө тааж баримжаалахад амар болж байгаа юм шүү.
Хэлсэн бодол санаа маш ерөнхий явж байгаа шүү, ерөнхийдөө ойлголт өгөхийн тулд энд тэндхийн сурах бичигт эдгээрийн тухай маш дэлгэрэнгүй ная бичсэн байгаа, хэрэв ойлгогдохгүй буюу дэлгэрүүлж үзэх шаардлагатай бол сурах бичгээс үзээрэй.

Зиа, анли хэлний 1-р хичээлээ давтаж, цээжилж, тогтоож ба бэ-гүй болж дууссан бол 2-р хичээлээ эхлэе. Бүх авиа үгсээ зөв дуудаг болсон, барагтай үгийг зөв уншдаг болсон гэдэгт найднам.
Үгээ зөв сайн дуудаж сурсан бол одоо өгүүлбэр бүтээж үзье. Бид шууд монголоор сэтгээд англи үгс байрлуулж тавиад ярьчхаж болохгүй байгаагийн учир нь англи, монгол хэлний тогтолцоо нь өөр болоод тэр. Ер нь дүрмийг өмнө нь хэлний хэвт ёс гэдэг байсан, сүүлд дүрэм гэдэг болсон юм. Уул нь шууд БИ НОМ УНШДАГ гэдгийг би – I ном – BOOK – унших READ гээд хэлчдэг бол амар л байна, дүрмийн хувьд буруу болно, хүн чамайг ойлгохгүй, яагаад гэвэл чи өгүүлбэр хэлээгүй, салангид юу нь мэдэгдэхгүй үгс хэлсэн болохоор. Монгол хэл эхэндээ өгүүлбэрийн эзэн биеийг хэлээд дараа юу хийсэн, юу ямар байсан зэрэг тодотгосон нэмсэн баяжуулсан юмаа хэлээд хамгийн сүүлд нь яг юу хийсэн үйлдсэнээ хэлдэг. Өөрөөр хэлбэл үйлийн эзэн бие /нэр үг + нэмэлт, тодотгол бусад + үйл хөдлөл /үйл үг гэсэн байрлалтай, эзэн бие, үйл хоёр нь өгүүлбэрээ хашиж ордог. ж БИ өчигдөр хүний яриад байсан сонирхолтой номыг олж УНШЛАА гэх ч юмуу. Харин англи хэлний өгүүлбэр бол эхлээд үйлийн эзэн бие/ нэр үг ороод дараа нь шууд юу хийсэн нь ордог, харин дараа нь элдэв нэмсэн тодотгосон зүйлс ордог. Англи хэлний өгүүлбэрт эзэн, түүний хийсэн үйл хоёр эхэндээ шууд дараалан орно. Англи: I + READ + BOOKS Монгол: БИ + НОМ + УНШДАГ.
Хэл шинжлэлийн үүднээс Англи: Өгүүлэгдэхүүн + Өгүүлэхүүн + бусад Монгол Өгүүлэгдэхүүн + бусад + Өгүүлэхүүн гэсэн байрлалтай байна.

Англиар өгүүлбэр хэлэхдээ дотроо Би ном уншдаг гэж бодоод харин хэлэхдээ БИ + УНШДАГ + НОМ гэж тонгоруулаад хэлчихвэл зөв болно. Англи хэлний өгүүлбэрийн дээрх тогтолцоо амин чухал гэдгийг санаж яв. Ийм тонгоруу байрлалтай байдгийг яс махандаа шингэтэл ойлго, тархиндаа суулга. Монгол хэл, япон хэлний өгүүлбэрийн байрлал (Ваташива хон-о ёомимас) адил шиг, харин барууны орны хэлний байрлал манайхаас өөр байдаг, англи, орос (Я читаю книги), герман, франц мөн хятад (Во чү шү?) хэлний өгүүлбэр бүтцийн хувьд адил.
Одоохондоо ингэсгээд хамхиж, цаашид өгүүлбэрийн тухай дэлгэрүүлж үзсү.

        Англи хэлний хичээл – 2а


Асуух өгүүлбэр. Асуух өгүүлбэрийн тухай ярилцья. Англи хэлний хүүрнэх өгүүлбэр уруудах аялгатай, асуух өгүүлбэр өгсөх аялгатай байдаг. Хүүрнэх өгүүлбэр эхэндээ тод, сүүл тийшээ аялга нь сул, харин асуух өгүүлбэр эхэн хэсэгтээ нам, сүүл тийшээ чангарна гэсэн үг. Англи хэлний асуух өгүүлбэр гол 2 янзаар эхэлдэг, 1т туслах үйл үгээр (have, do, be), 2т асуух үгсээр (who -хэн; what – юу; whose – хэний; whom – хэнд; which – аль, ямар; how – хэрхэн, яаж; how many – хэд, хэдэн, хэчнээн; how much – хэр зэрэг, хэр их, хэд; how long – хэр удаан, хэдий хэр; why – яагаад, юунд; how come – яагаад, хэрхэн; where – хаана; when – хэзээ, хэдийд) эхэлнэ. Энэ хоёр давхарлаж эхэлж болно. Харин өгүүлбэрийн ерөнхий загвар хэзээд хадгалагддаг. Тэгэхээр асуух бгүүлбэр зохиохдоо асуух үгс буюу туслах үйл үгсээр өгүүлбэрээ эхлүүлж дараа S+P+бусад ерөнхий загварын үгсээ тавина. ж: Have + THEY + COME? туслах үйл үг + [эзэн бие + үйл үг] – Тэд ирчихвүү? Did + YOU + SEE + him? туслах үйл үг + [эзэн бие + үйл үг] + нэмэлт – Чи түүнийг харав уу?
Мөн баймж үйл үгсээр (can, could, would, may, might) өгүүлбэр эхлэж болох ба ийм өгүүлбэр эелдэг хүссэн, гуйсан, зөвшөөсөн, найрсан хэлбэртэй болж ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг.
Туслах үйл үгний учрыг олбол англи хэлний бүх цаг гарт ордог. Дараах хоёр хүснэгтийг сайтар ажиглаад дүн шинжилгээ хийж өөрийн болгож ав, ойлго.


Анхааруулах өгүүлбэр. Анхааруулах өгүүлбэр хүнд захиран тушаасан, анхааруулсан өнгө аястай байх ба англи хэлний загвар өүүлбэрээс арай өөр, үйлийн эзэн байхгүй, үйл үг шууд хэлбэрээр ордог. Аялга нь хашгирсан зандарсан анхааруулсан шинжтэй огцом чанга хэлэгдэнэ. ж: Stop the car. Машинаа зогсоо. Kill you. Ална шүү. Анхааруулах өгүүлбэр зохиохдоо S+P+бусад хэлбэрийн S буюу эзэн биеийг орхино.
There is… /Ther are … It is … гэсэн түгээмэл хэрэглэдэг хэллэг бий. Тэнд нэг тийм юм бий, түүгээр нэг ийм юм байна, энд ийм юм бий, тэнд тэнд тийм тийм юм байдаг гэсэн санааг илэрхийлэхдээ There is …/There are …. гэсэн хэллэг их хэрэглэнэ. Эд юмс, хүн амьтны байрлал, нөхцөл байдлыг нэрлэн заасан утгатай, хүнд юм зааж тайлбарлаж өгөхөд хэлнэ. ж: There is a boot under the table. Ширээн доор гутал байна. There is a mill near our village. Манай тосгоны хажууд нэгэн тээрэм байдаг. Байгалийн юмс үзэгдэл, цаг агаар, уур амьсгал, цаг хугацаааны тухай ярихдаа It is … гэсэн хэллэгийг өргөн хэрэглэнэ. Өнгөрсөн цагт хэлэхдээ It was … гэж хэлнэ. ж: It is cold. Хүйтэн байна. It was hot. Халуун байсан. It is late. Орой болж байна. It is summer. Одоо зун цаг. Мөн сэтгэл хөдөлсөн, гайхсан өнгө аяс илэрхийлэхэд хэрэглэнэ. ж: It is amazing. Гайхалтай юмаа. It is interesting. Сонирхолтой юмаа.

Өнгөрсөн хичээлд туслах үйл үгсийн тухай гарсан, бага зэрэг дэлгэрүүлж үзье. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн үргэлжилж өрнөж буй хэлбэрт буюу тэгж байна ингэж байна, тэгж байсан, ингэж байсан, тэгж байх болно зэрэг агуулгатай өгүүлбэрт заавал to be үйл үг хувирч ордог (was/were өнгөрсөн цагт ганц ба олон тоо is/are одоо цагийн ганц ба олон тоо will be ирээдүй цагийн хэлбэр). Араас нь орсон үйл үг -ing хэлбэрт заавал хувирна. ж: It is raining outside. Гадаа бороо орж байна. It was snowing yesterday. Өчигдөр цас орж байсан.
Төгс цагийн хэлбэрт буюу тэгчихсэн ингэчихсэн, тэгсэн, ингэсэн, тэгчихсэн байсан зэрэг агуулгатай өгүүлбэрт заавал have туслах үйл үг хувирч ордог. Өнгөрсөн цагт had, одоо цагт have буюу has хэлбэртэй байна. Араас орсон үйл үг бас хувирна. ж: I have lost my wallet. Түрийвчээ алдчихлаа.
Do туслах үйл үг жирийн цагийн буюу байнга давтагддаг үйл явдлын тухай асуух, үгүйсгэх зэрэгт хэрэглэдэг. Жирийн одоо цагийн тухай өгүүлэхэд do гарч ирнэ, бусад үед алга болчино. Харин үйл үг нь хувирдаггүй. ж: Do you smoke? Чи тамхи татдаг уу? No, I don’t smoke. Үгүй ээ, би татдаггүй.
Энэ гурван үгсийг өгүүлбэрийн цагийн хэрэглээн дээр учрыг нь ойлгохгүй бол толгой эргээд байдаг талтай, гэхдээ түрүүний хичээлийн хүснэгтийг сайн ойлгоорой. Миний хамгийн гол хэлэх гээд байга санаа бол үргэлжилж байгаа цагийн хэлбэрт to be, төгс буюу төгсчихсөн цагийн хэлбэрт have, харин жирийн одоо цагийн хэлбэрт do орно. Би тэгж байна, өчигдөр тэгж байсан гэж хэлэх бол to be, тэгчихсэн ингэчихсэн, тийм ювм болчлоо энээ тэрээ гэх юм бол have, чи тэгдэг үү, ингэдэг үү гэвэл do-г хэрэглэнэ. ж: Би гэрийн даалгавраа хийж байна. I [am do]+ing my homework. I [have done] my homework. Би гэрийн даалгавраа хийчихлээ. [Do] you [have] any homework? Чамд гэрийн даалгавар байна уу?
Тухайн хүний ярвж өгүүлж байгаа үзэгдэл, үйл явдал эрт дээр үед болоод өнгөрсөн юмуу, дөнгөж сая болж өрнөж байгаа юмуу, ирээдүйд болох гэж байгааа юмуу гэдэг нь цаг хугацааны ойлголт юм. Аль ч хэлний өгүүлбэр одоо өнгөрсөн ирээдүй цагийн тухай санаа илэрхийлнэ. Гэхдээ хэл болгон тухайн цагийн тухай ойлголтыг янз бүрийн хэлбэрээр гаргадаг, жишээ нь манай монгол хэлний цагийн асуудал англи хэлнийхээс адармаатай, залгамал хэл болохоор ард нь залгавар залгадаг. ж: явсан, явж байна, явна, явах болно, явчихсан, явлаа, явав, явсу, явму, явжээ, явчихаж, явзна за юу ч билээ. Эдгээрийн цаг хугацааг нь нарийн ялга гэвэл хэцүү. Харин англи хэлний олон цагийн ойлголтыг үндсэнд нь дээрх гурван үг бие, цаг, тоогоор хувирч гаргадаг. Хойно хэд гурван цаг дэлгэрэнгүй үзэхээр илүү ойлгомжтой болноо. Хойно энэ гурван туслах үйл үгээр бус үйл үгийн өнцгөөс тайлбарланаа.
Аливаа юм хэцүү бэрхшээлтэй санагдах үе бий, тэр үед өөрийгөө магт, би сайн, би чадна, би ойлгосон, энэ бүхэн их амархан гэж хичээ. Хорвоо дэлхийд ер нь болохгүй, болдоггүй юм гэж байдаггүй, харин зөвхөн хүний бодол санаанд л байдаг.

Зиа, бага сага дүрэм үзэхгүй бол болохгүй нь дээ. Англи хэлний түгээмэл хэрэглэдэг хэдэн цаг бий, өдөр тутмын ярианд байнга хэрэглэдэг, ер нь санаа оноогооо энэ хэдэн цагаар бүрэн илэрхийлэн гаргах боломжтой байдаг, энэ хэдэн цагийг ба бэ-гүй болгоод дараа нь шаардлагатай гэж үзвэл бусад цагийг өөрөө нэмээд үзчихэд болно доо. Ер нь бол 26 цаг байдаг, гэхдээ нэртэйгээ цагны утга хувилал нягт уялдаатай байдаг юм шүү. Чи нэрийг нь сонсоход л тийм тийм үг орох юм байна, нэг тиймэрхүү шиг цаг байх юм байна гэж ойлгодог болох хэрэгтэй.
Жирийн одоо цаг/Present Indefinite Tense,
Жирийн өнгөрсөн цаг /Past Indefinite Tense,
Жирийн ирээдүй цаг /Future Indefinite Tense,
Одоо үргэлжлэн байгаа цаг /Present Continuous Tense,
Үргэлжлэн өнгөрсөн цаг / Past Continuous Tense,
Одоо төгссөн цаг /Present Perfect Tense
Одоо үргэлжлэн төгсөх цаг /Present Perfect Continuous Tense болно.
Тэгэхээр энэ цагнуудаасаа харж байгаад дүрмийг нь тогтооё.
- Жирийн одоо, өнгөрсөн, ирээдүй цаг бол нэг цагийн 3 хэлбэр. Тэгэхээр одоо, өнгөрсөн, ирээдүйгээс бусад хувилал, ерөнхий заах утга санаа адилхан гэж ойлгоно. ж: I go to school everyday. Би сургуульд явдаг. I went to school yesterday. Би өчигдөр сургуульдаа явсан. I will go to school tomorrow. Би маргааш сургуульдаа явна.
- Одоо үргэлжлэн байгаа болон үргэлжлэн төгссөн цаг бас нэг цагийн 2 хэлбэр, одоо, өнгөрсөн 2 нь өөр болохоос бусад нь адил байгаа биз, үргэлжлэх гэдэг утга орсон болохоор be туслах үйл үг хувирч орно гэсэн үг, мөн үйл үг нь -ing хэлбэрээр төгсөнө гэсэн үг. ж: I’m doing my homework. Би хичээлээ хийж байна. I was doing my homework when you came. Чамайг ирэхэд би гэрийн даалгавраа хийж байсан.
- Одоо төгссөн цаг болохоор үйлдэл нь туслах үйл үгийн хувьд төгс гэж байгаа болохоор have туслах үйл үг орно. Өнгөрсөн одоо цагийн хувилбар байж болно, гэхдээ түгээмэл бус. ж: I have done my homework. Би гэрийн даалгавраа хийчихлээ.
- Одоо үргэлжлэн төгсөх цаг гэдэг нь төгс/perfect гэдэг үг орсон болохоор have туслах үйл үг орно, дараа нь залган been гэдэг хэлбэр орно, үйл үг нь -ing хэлбэрээр төгсөнө, ж: I have been playing PC for 10 hours. Би 10 цаг компютер тоглосоор л байна.
Дараагийн хичээлээс энэ цаг нэг бүрийг дэлгэрүүлэн үзье.
Ер нь бодит амьдрал, хэрэглээ талаа барьсан тул эл англи хэлний хичээл маань хэт амар хялбар болоод байж магад, харин хүн яаж ийж байгаад ярьж сурахад буюу анхан шатны түвшинд ярьж бичиж сурахад чиглэсэн хичээл болохоор хүнд хэцүү нуршсан дүрмийн зүйл оруулахгүй зайлсхийж байгаа гэдгийг ойлгоорой. Дараа нь өгүүлбэрийн бусдаар үйлдүүлэх хэв, өгүүлбэрийн цагийн зохицол, хөндлөнгийн буюу дам үг зэрэг мэдэх ёстой хэдэн зүйл хэлнэ, тэгээд ер нь хичээл дуусах дөхөж байна даа.
Таны амьдралын зорилго бол асуудалгүй байхдаан биш харин сэтгэл хангалуун байхад оршино.

ЖИРИЙН ОДОО ЦАГ /PRESENT SIMPLE TENSE
Харьцангуй одоо цагт багтаж байгаа үйл явдал буюу байнга давтагддаг үйл явдлыг хэлэхдээ жирийн одоо цагийг хэрэглэнэ. Жирийн одоо цагийг тухайлбал:
а) байнга хийж дадал зуршил болсон, хийж чаддаг үйлдэл, үйл явдлын тухай өгүүлэх
ж: She speaks English. Тэр англиар ярьдаг. He is fond of children. Тэр хүүхдэд хайртай.
б) ерийн бодит үнэн зүйлийн тухай ярихад
ж: The moon goes round the world. Сар дэлхийг тойрон эргэдэг. We eat meat. Бид мах иддэг.
в) байнга давтагддаг, олон дахин хийдэг үйл явдлын тухай ярих
ж: We often go to cinema. Бид банйга кино театр явдаг.
г) тодоохой цаг хугацаагүй ерөнхийдөө одоо цагт хамаарах үйл явдлын тухай өгүүлэх
ж: What do you do? Чи юу хийдэг вэ? I am a teacher. Би багш.
зэрэгт хэрэглэнэ.
Жирийн одоо цагийн ерөнхий санаа нь тэгнэ, ингэнэ, тэгдэг, ингэдэг гэсэн шүү, өөрөөр хэлбэл иймэрхүү хэлбэртэй өгүүлбэр байна гэж ойлгоно.
Гол онцлог нь үйл үг нь +s/+es залгаж хувирдаг, асуух үгүйсгэх өгүүлбэртээ DO туслах үйл үг заавал ордог.

ЖИРИЙН ӨНГӨРСӨН ЦАГ /PAST SIMPLE TENSE
Ерөнхийдөө өнгөрсөн цагт болж өрнөсөн үйл явдлыг илэрхийлнэ. Цагийн ерөнхий агуулга нь тэгэв, ингэв, тийм юм болов, тэгсэн, ингэсэн, тэгдэг байсан гэсэн шиг буюу иймэрхүү төгсгөлтэй өгүүлбэр болдог.
Жирийн өнгөрсөн цагийг:
а) өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн зүйлийн тухай өгүүлэх
ж: She went to school. Тэр сургуульдаа явсан.
б) байнга давтагддаг байсан буюу мэддэг чаддаг байсан, олон дахин хийдэг байсан зүйлийн тухай ярих
ж: I knew that the earth was round. Би дэлхий бөөрөнхйи гэдгийг мэддэг байсан. She certainly knew her job well. Тэр ажлаа сайн мэддэг байсан.
в) нэгэн зэрэг болж өрнөсөн үйл явдлыг хэлэх
ж: She left a room without a word and did not bang the door. Тэр өрөөнөөс үг ч хэлэлгүй гарч, хаалгаа ч хаасангүй.
г) өнгөрсөн цагт ирээдүй гэж тооцогдож байсан хугацаанд болох байсан үйл явдлыг хэлэх
ж: I meant to tell her when she returned. Би түүнийг буцаж ирэхээр нь хэлье л гэж бодсон юм.
зэрэгт хэрэглэж болно.

Энэ цагийн онцлог нь үйл үг нь өнгөрсөн цагт хувирна (үйл үгэнд +d/ +ed дагавар залгана, дүрэм бус үйл үгийн хувирал өөр шүү, асуух буюу үгүйсгэх өгүүлбэрт DID туслах үйл үг орно, мартваа).
TO BE үйл үг маань өнгөрсөн цагт хувирахдаа одоо цагт ганц тоон дээр AM /IS, олон тоонд ARE байдаг бол өнгөрсөн цагт AM/IS хоёр нь WAS болон, ARE нь WERE болон хувирна. Учир нь to be үйл үг маань дүрэм бус үйл үг юм. ж: I am student. Би одоо оюутан. I was student 10 years ago. Би 10 жилийн өмнө оюутан байсан. She is pretty. Тэр бүсгүй хөөрхөн. She was pretty when was young. Тэр залуу байхдаа хөөрхөн байсан.
Жирийн өнгөрсөн цагтай ойролцоо утга санааг used to do гэсэн хэллэг илэрхийлж болно, тодорхой цаг хугцаааны өмнө байнга давтагддаг байгаад одоо нэгэнт больчихсон гэсэн санаа илэрхийлнэ. ж: I used to play tennis a lot, but now I’m too lazy. Би теннис их тоглодог байсан боловч одоо залхуураад больсон. Did you used to eat a lot candies when you was child? Чи хүүхэд байхдаа их чихэр иддэг байсан уу? Ann used to have long hair but she cut it. Энн урт үстэй байсан гэхдээ тайрчихсан.
Энэ дээр нэг юм нэмж хэлэхэд англи хэлний үйл үг өнгөрсөн цагт хувилахад зарим нэг дүрэм бус үйл үг нь шал өөр хэлбэртэй болдог. Түгээмэл хэрэглэдэг цөөн үг ч бүр анх харахад танихааргүй үг болчдог. ж: to know мэдэх гэсэн үг өнгөрсөн цагт knew болдог. Зарим нэг үг өнгөрсөн цагт ер хувирдагүй хэвээр байдаг. ж: cut, read Англи хэлний үйл үг ерөнхий 3 хувилалтай, 1-рт эс тухайлах хэлбэр буюу байгаа хэвээрээ, 2-рт өнгөрсөн цагт хувилна, 3-рт past participle гэж бас нэг хувилал бий. Гэхдээ бараг ном болгоны ард дүрэм бус үйл үгний хувирлын жагсаалт бий. Тэндээс хэрэгтэй цөөн үгсийг харж тогтоовол зүгээр шүү. ж: 1 – go явах 2 – went 3 – gone
Хэрэв бид ямар нэгэн юм хийх шийдвэр гаргасан бол арга хэрэгсэл нь бий болж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл сурагч бэлэн болохоор багш нь гарч ирдэг.
Posted on 2009/08/17 by mglbooks
2 Votes

Англи хэлний жирийн ирээдүй цагийн тухай үзье. Энэ цагийн ерөнхий санаа нь тэгнэ, ингэнэ, тийм юм болно, тэгэх болно, ингэх болно, тэгье, ингэе, тэгэх санаатай, тэгмээр байна гэсэн утга санаа буюу иймэрхүү төгсгөлтэй өгүүлбэр бүтээнэ.
Англи хэлний жирийн ирээдүй цагийг
а) ирээдүйд болж өрнөх, байна үргэлжлэх болох зүйлийн тухай өгүүлэх
ж: After graduation you will be teachers. Төгсөөд та нар багш болно.
б) байнга давтагдах буюу ирээдүйд давтагдаж болох үйл явдлын тухай ярихад
ж: Tomorrow I will go to school. Би маргааш сургуульдаа явна.
в) Ирээдүйд нэгэн зэрэг болж өрнөх үйл явдал, тохиолын тухай ярих
ж: She will bring you one book when she will be back. Тэр буцаж ирэхдээ чамд ном авчирна.
зэрэгт хэрэглэнэ.

Энэ цагийн онцлог нь will/shall туслах үйл үгс заавал гарч ирнэ. Харин дүрмийн хувьд shall хэрэглэх ёстой боловч ер нь бараг хэрэглэхээ больж байгаа, энэ цагаар ирээдүй цагийн дийлэнх утга гарна. Бусад ирээдүй цагийг төдийлөн хэрэглэдэггүй. Ер нь энэ цагийг сайн ойлгосон бол ирээдүй цагийн тухай санаа зоволтгүй.
to be going to гэдэг ирээдүй цагийг илэрхийлдэг хэллэг бий, gonna гэж ярианы хэлэнд хэлнэ. ж: I am going to leave tomorrow morning. Би маргааш өглөө явна. – урьдаас төлөвлөсөн үйлдэл I will go tomorrow morning. – ярьж байхдаа л явахаа шийдсэн 1. will буюу жирийн ирээдүй цагийг ярианы явцад ямар нэгэн зүйл хийхээ шийдсэн, шийдвэр гарсан тохиолдолд хэрэглэнэ. 2. to be going to хэлбэрийг хэдийнэ төлөвлөсөн буюу товлосон тохиолд хэрэглэнэ. Энэ ялгааг сайн ойлгоорой.

Одоо үргэлжилж байгаа цаг буюу Present Continuous Tense цагаар яг одоо буюу харьцангуй одоо гэж тооцогдох цаг хугацаанд болж өрнөж байгаа үйл явдлыг хэлж илэрхийлэхэд хэрэглэнэ. Цагийн ерөнхий санаа нь яг одоо ийм юм болж байна, тийм юм болж байна, тэгж байна, чингэж байна гэсэн шиг буюу иймэрхүү бүтэц төгсгөлтэй өгүүлбэр бүтнэ.
Одоо үргэлжилж байгаа цагийг:
а) яг тухайн ам нээж хэлж байгаа цагт болж тохиож буй юм, үзэгдлийн тухай өгүүлэх
ж: Hey look! It is raining. Харач, бороо орж байна. I am crying. Би уйлж байна.
б) ирээдүй цагт болж өрнөх үйл явдлын тухай ярих (өмнөх хичээлд үзсэн)
ж: I am going to study in London. Би Лондонд сурах гэж байгаа.
зэрэгт хэрэглэж боло.
Яг тухайн цаг хугацаад бус тухайн цаг хугацаатай ойролцоо хугацаанд болж өрнөж байга үйл явдлыг илэрхийлэхдээ одоо үргэлжлэн байга цагийг ашигладаг. ж: I am reading an interesting book. Би одоо сонирхолтой ном уншиж байгаа. Би номоо өнгөрсөн долоо хоногт эхэлсэн боловч хараахан дуусаагүй, ярьж байгаа цаг хугацаанд уншиж байгаа, харин дараа долоо хоногт ч дуусгаж магад учраас энэ цагийг ашиглаж байна. Today, this season, this summer өнөөдөр, энэ улирал, энэ зун зэрэг харьцангуй одоо цагтай холбоотой цаг хугацааны тухай өгүүлэхэд мөн ашиглана.
Нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж байгаа тухай ярихдаа мө ашиглана. ж: The population of the world is rising very fast. Дэлхий хүн ам маш хурдацтай өсч байна. Your english is getting better. Чиний англи хэл сайжирч байна.

Энэ цагийн онцлог нь to be туслах үйл үг гарч ирнэ, гэхдээ биеэ дагаж хувирна. Арын үндсэн үйл үг заавал одоо цагт буюу -ing дагавар авна.
Англи хэлэнд одоо цагаар хувилдаггүй want, need, prefer, like, love, hate, see, hear, know, realize, belong, believe, suppose, mean, understand, remember, forget, seem зэрэг гол төлөв сэтгэлийн хөдлөл заасан үйл үгс байдаг бөгөөд эдгээр үгээр одоо цагийн утга гаргахдаа хувирдаггүй (ард нь -ing залгаж болдоггүй) учир жирийн одоо цагийн хэлбэрээр одоо цагийн утга гаргадаг болохыг сайтар тогтоож ав. ж: What do you think? ЧИ юу гэ бодож байна? Do you like Ulaanbaatar? Улаанбаатар таалагдаж банйа уу? It seems to me like summer. Надад зун шиг л санагдаж байна.

Үргэлжлэн өнгөрсөн цаг
Past Continuous Tense
(Би та бүхэнд өмнө нь хэлж байсан бүх цагийн утга санаа нэрнээсээ ойлгогдоно гэж, Past орсон болохоор өнгөрсөн цагийн тухай, Cоntinuous орсон болохоор үргэлжилж байгаа хэлбэр буюу -ing орсон байна гэж ойлгоно, тэхээр туслах үйл үгийн өнгөрсөн цагийн хэлбэр, мөн үйл үг +ing орсон хэлбэр байх нь)
Үргэлжлэн өнгөрсөн цагийн ерөнхий санаа нь тэгж байсан, ингэж байсан, тэгээд байж байсан, тэгээсэй ингээсэй гэсэн шиг утга агуулгатай буюу иймэрхүү бүтэц төгсгөлтэй өгүүлбэр болдог.
Үргэлжлэн өнгөрсөн цагийг:
а) тодорхой нэг цагт болж үргэлжилсэн түр зуурын үйл явдлын тухай өгүүлэх
ж: At that time I was reading a book. Би тэгэхэд чинь ном уншиж байсан.
б) өнгөрсөн цагт зэрэг болж өнгөрсөн хочр үйл явдын тухай өгүүлэх
ж: She came when I was crying. Намайг уйлж байхад тэр ирсэн.
в) Өнгөрсөн цагт ирээдүйд болохоор тооцогдож байсан үйл ядвлын тухай хэн нэгэнд хүнд дам хөндлөнгийн хүн ярьж хэлэхэд
ж: Dorj told me that he was leaving early next day. Тэр надад дараа өдрийн өглөө өглөө явна гэж хэлсэн. (Чи Болдтой таарч Доржийг асуухад Болд Доржийг тэгэх гэж байсаан гэсэн санаагаар хэлнэ. Олон өдрийн дараа ярьж байгаа учраас дээрх өгүүлбэр Дорж намайг таарсан өдрийн дараа өдрийн өглөө явах гэж байсан гэсэн шиг санаатай болж байна)
зэрэгт хэрэглэнэ.
Тухайн үйлийн бодит бус хийсвэр хүсэл мөрөөдлийн чанартай болохыг заан илэрхийлэхэд ашиглаж болно. ж: I wish they were not coming. Тэд битгий ирээсэй л гэж би бодож байна.

Энэ цагийн онцлог нь туслах үйл үг to be биеэ даган хувирна, үргэлжлэх хэлбэр байгаа тул үйл үг нь -ing хэлбэртэй байна.

Ирээдүйд үргэлжлэх цаг Future Continuous Tense
Цагийн ерөнхий санаа тэгчихээд байна, ингээд байна, тэгсээр байна, чингэсээр байна, тэгэх нь ингэх нь гэсэн шиг утгатай буюу иймэрхүү бүтэц төгсгөлтэй өгүүлбэр болно.
Англи хэлний ирээдүйд үргэлжлэх цагийг:
1) Ирээдүй цагт болж өрнөх түр зуурын үйл явдлын тухай өгүүлэх
ж: At this time tomorrow we will be reaching town. Маргааш өдийд гэхэд бид хотод хүрнэ. We will be working for two hours in the morning. Өглөө бид хоёрхон цаг ажил хийх нь.
2) өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх
ж: I will be loving you forever. Би чамайг үүрд хайрласаар байна.
зэрэгт ашиглаж болно.
Хааяа нэг жирийн ирээдүй цагийн оронд орлуулж хэрэглэж болно.

Энэ цагийн онцлог нь ирээдүй цагийн хэлбэр болохоор will гарч ирнэ, үргэлжилсэн цагийн хэлбэр тул үйл үг -ing хэлбэртэй болно. Гол төлөв тэгэх байх, ингэх байх, тэгэх болуу ингэх болуу гэсэн хийсвэр агуулгатай сэтгэлийн хөдлөл илэрхийлсэн өгүүлбэр болдог, хэрэглээ багатай.

Англи хэлний одоо төгссөн цаг (Present Perfect Tense) гэж их түгээмэл хэрэглэгддэг цаг бий. Цагийн ерөнхий санаа нь тэгчихлээ, ийм юм болчихлоо, ингэчихлээ, тэгчихэв, ингэчихэв, тэгчихээд байна гэсэн шиг санаатай буюу иймэрхүү бүтэц хэлбэртэй өгүүлбэр болдог.
Англи хэлний одоо төгссөн цагийг:
а) өгүүлэгчийн хэлж ярьж буй цагаас өмнөхөн болж төгсөж дууссан нэг буюу хэд хэдэн үйл явдлыг хэлэх (цаг хугацаандаа гол биш үйл явдлын үр дүндээ гол нь байдаг)
ж: I have found my key. Би түлхүүрээ олчихлоо. I have lost my wallet. Би түрийвчээ алдчихлаа.
б) эрт өнгөрсөн цагт эхэлж одоо хүртэл үргэлжилж буй үйл явдлыг илэрхийлэх (for, since орно)
ж: I have lived here for 10 years. Би энд 10 жил амьдарчихаж.
в) өнгөрсөн цагаас одоо хүртэл үргэлжилж буй хүний хүсэл мөрөөдөл, үйлийг өгүүлэхэд
ж: I have always wanted to visit Israel. Би Израйлд очихыг үргэлж хүсдэг байсан.
г) today, this, already, yet, never, ever, just зэрэг харцьангуй одоо цагтай холбоотой үгс орсон
ж: Have you eaten today? Чи өнөөдөр юм идэв үү?
зэрэг тохиолдолд хэрэгэлэнэ.

Одоо төгссөн цагийн онцлог нь have туслах үйл үг гарч ирнэ, үйл үг хоёрдугаар хувилалд хувирна. Маш түгээмэл хэрэглэгддэг. Хувилал сурах бичиг тольны ард түгээмэл байдаг.
Одоо төгссөн цагийн хэрэглээ одоо цагтай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байдаг. ж: Jim has gone to Canada. Одоо Жим байхгүй, Канадад байгаа гэсэн санаа.
Одоо төгссөн цагийг мөн бид шинэ содон мэдээлэл өгөх, саяхан болж өнгөрсөн үйл явдлыг мэдэгдэх зарлахад ашиглана. I have lost my key. Can you help me look fot it? Би түлхүүрээ хаячихлаа. Хайлцаад өгөөч. Ow! I have burnt myself. Өө, өөрийгөө түлчихлээ.
Одоо төгссөн цагийг This is the first time …. It’s the first time … гэсэн нийлэмжтэй хэрэглэнэ. This is the first time he has driven a car. Тэр анх удаа л машин барьж байна.
Мөн одоо хүртэл ер хийж оролдож байгаагүй юмны тухай ярихдаа ашиглана. ж: I have never smoked. Би ер тамхи татаж үзээгүй.
Yet орвол өгүүлэгч этгээд ямар нэгэн юм болохыг хүсэмжилж байгаа санаа гарч болдог, ихэвчлэн асуух буюу үгүйсгэсэн өгүүлбэрт орно. ж: Has it stopped raining yet? Бороо орж дуусаагүй л байна уу?
Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэхэд их ашиглана. ж: What have you done? Чи чинь юу хийчихвээ. I have lost my money. Би мөнгөө алдчихлаа.
Жишээ өгүүлбэр:
- Have you read Hamlet? – No, I have not read any of Shakespear’s plays.
How many times have you been to the United States?
Bold has lived in Ulaanbaatar all his life.
Have you ever eaten Mongolian foods?
We have never had a car.
Tom has lost his passport again. It’s the second time he has lost it.
I have not smoked since September.
Have you seen my dog?

Англи хэлэнд одоо үргэлжлэн төгсөх цаг (Present Perfect Continuous Tense) гэж бий. Энэ цаг тэгж байна, ингэж байна, тэгсээр байна, ингэсээр байна гэсэн ерөнхий санаатай буюу иймэрхүү төгсгөл бүтэцтэй өгүүлбэр болдог.
Одоо үргэлжлэн төгсөх цагийг:
а) өнгөрсөн цагт эхэлж өгүүлэгчийн ярьж буй цаг хүртэл үргэлжилж байгаа буюу тухайн цагт дөнгөж дууссан үйл явдлыг өгүүлэх
ж: I have been looking for you for an hour. Би чамайг цаг шахам хайж байна.
б) since, for, how long орсон цаг хугацааны агуулга санаатай өгүүлбэр
ж: He has been telling that story for years! Цаадах чинь тэр түүхээ байнга л ярьж байдаг юм.
в) тухайн үйлийн хугацаа бую үйл явдлыг онцолсон, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлсэн тохиолдол
ж: We have just been talking about you. Бид чиний тухай яриад л сууж байна.
зэрэгт хэрэглэнэ.
Дараах хүснэгтнээс одоо үргэлжлэн төгсөх цагийн ерөнхий загварыг тогтооно уу, уг хүснэгтэнд тухайн цагийн загвар, асуух ба үгүйсгэх өгүүлбэрт хэрхэн хувилж байгааг харуулав.

Энэ цагийн онцлог нь одоо present perfect цаг орсон болохоор have been гэсэн үг гарч ирнэ, үргэлжилсэн continuous хэлбэр орсон болохоор үйл үг нь -ing хэлбэртэй байна.
Одоо төгссөн цаг (present perfect) болон одоо үргэлжлэн төгсөх (present perfect continuous) цагийг шууд бус хөндлөнгийн, дам үг ярианд маш өргө хэрэглэдэг. Эдгээр цагийн өнгөрсөн ба ирээдүй цагийн хэлбэр нь have туслах үйл үгийг өнгөрсөн буюу ирээдүй цагт увилган үүснэ. Ирээдүй цагийн хэлбэр нь ховор хэрэглэгдэнэ, энэ цагийн өнгөрсөн цагийн хэрэглээ ч тийм түгээмэл бус.

Зиа, ерөнхийдөө бид үг үсгээ унших, өгүүлбэр бүтээж хэлж ярих түвшинд очсон гэж бодож байна. Гэхдээ бүх хичээл маш хураангуйлсан, гол гол дүрмийн зүйлийг багцалсан хичээл байсан гэдгийг тэмдэглэе. Та бүхэн шаардлагатай бол аль ч сурах бичгээс дэлгэрүүлэн үзэж болно. “Англи хэлний 26 цаг” гэсэн ном ч бий. Ер нь эдгээр хичээлийг аль болох амьдралд ойр ойлгоход хялбар байхыг бодолцсон ба энэ хүрээд өөрөө дотроо англиар өгүүлбэр зохиож, үгээ зөв уншиж, бүх бодож санаж байгаа зүйлээ англи хэлээр тавихыг оролд, бүр чадахааргүй бол сэргээж хар, энд тэндээс харж лавлаж байх хэрэгтэй. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл хичээж оролд, англи хэлний хамгийн гол онцлог нь аливаа зүйлийг энгийн амар хэлбэрээр буюу хүнд хэцүү хэлбэрээр аль алинаар нь илэрхийлж болдог. Тэгэхээр амар хялбар замыг нь сонгоё. Жишээ нь би сонирхолтой шоу үзлээ гэж бодьё, дотроо 1-рт үзлээ гэж байгаа юм чинь, 2-рт шоу үзсэн нь буюу үр дүн нь чухал тул одоо төгссөн цаг (present perfect) юм гэж санана, тэгэхээр hаve туслах үйл үг байх нь, үйл үйгийн нөхцөлдөх хэлбэр орох нь, шоу бол show, үзэх гэдэг үг маань see. Өгүүлбэрийн ерөнхий загвараа саная. S+P+Бусад = I+saw+a show (сонирхолтой шоу гэсэн болохоор interesting + show) = цагаар хувиргая I HAVE SEEN AN INTERESTING SHOW. Ярианы хэлэнд I’ve seen an interesting show буюу I’ve been to an awesome show гэж хэлж болно. Яагаад дүрэм гээд үглээд байгаа юм гэхээр ярианы хэл ч тэр, бичгийн хэл ч тэр суурь дүрмэнд үндэслэдэг. Дүрмээс ангид яриа хэл өгүүлбэр гэж байхгүй учраас тэр, харин дүрэм нь ядаргаатай нуршуу биш байвал болох нь тэр. Байнга идэвхтэй бодож, бодсоноо англи үг өгүүлбэр болгож, хэл. Үргэлж оролд, хичээллэ, сана.
Одоо бид шат арай ахиж, бусдаар үйлдүүлэх хэв, бусдаар үйлдүүлэх хэвийн цаг, өгүүлбэрийн цагийн зохицол, хөндлөнгийн буюу дам үг, төлөв зэрэг хичээл төвөгтэй хүнд хавсарсан нийлмэл өгүүлбэртэй хичээл үзнэ.

Аливаа үйл өөрөө үйлдэх буюу бусдаар үйлдүүлэх хэвд байдаг. Өөрөө үйлдэх хэв нь өгүүлбэрийн эзэн бие үйлдэгчид гол үүрэг утга санаа агуулагдаж холбогдож байдаг бол бусдаар үйлдүүлэх хэвд эзэн бие буюу хэн хийсэн үйлдсэн нь гол биш харин үйлэнд өртөж буй юмс чухал байдаг. Өгүүлэгч этгээд тухайн үйлийг хэн хийснийг хэлэхийг хүсээгүй буюу хэн хийснийг нь мэдэхгүй байх, эсвэл хэн хийсэн нь тодорхойгүй байх тохиолдолд бусдаар үйлдүүлэх хэвийг ашигладаг. Монгол хэлэнд тийм түгээмлэх бус харин англи хэлэнд маш түгээмэл хэрэглэдэг. Жишээ нь: Энэ сүм 1544 онд баригдсан гэж хэлэхэд 1544 онд хэн барьсан нь мэдээж тодорхойгүй болохоор бусдаар үйлдүлэх хэв дээр буюу This church is built in 1544 гэж хэлдэг. Хэн нэгэн хүн намайг дуудлаа гэвэл I am being called гэж хэлдэг. Хэрэв тухайн үйлийн эзнийг оруулах бол by угтвар үг ашиглан хэлж болно. ж: This car was designed by Justin. Энэ машиныг Жастин зохион бүтээсэн.
Бусдаар үйлдүүлэх хэвд өгүүлбэрийн байрлал тонгоруу болж үйл үгэнд холбогдсон тусагдахуун өгүүлбэрийн эхэнд байрладаг. Харьцуулбал дараах загвартай болно.

Бусдаар үйлдүүлэх хэвийн гол онцлог нь to be (is/are/was/were) + PPII (үйл үгийн 2-р хувилал) заавал байдаг. Өөрөөр хэлбэл to be + үйл үгийн хоёрдугаар хувилал орсон л бол бусдаар үйлдүүлэх хэвд байна гэж ойлгоно. Бусдаар үйлдүүлэх хэвийн эс тухайлах хэлбэр баймж үйл үгс (can, must, will) болон нийлэмж үйл үгийн (have to, be going to, want to) дараа хэрэглэгдэж болно. ж: Work can be done by noon. Ажлыг үд гэхэд дуусгана. Your car is going to be repaired next week. Чиний машиныг дараа долоо хоногт засна.
Дараах хүснэгтэд өөрөө үйлдэх хэв ба бусдаар үйлдүүлэх хэвийн хэлбэр хувиллыг харьцуулан үзүүллээ.

Ер нь үйл хөдлөлийг хэлж илэрхийлэхдээ ЭЗЭНД нь буюу хэн хийсэн үйлдсэнд нь анхаарлаа хандуудж байгаа бол өөрөө үйлдэх хэвийг ашигладаг, харин тухайн үйл явдлын ҮЙЛийг нь анхаарсан, хэн хийсэн үйлдсэнийг мэдээгүй буюу тэрийг нь сонирхоогүй тохиолдолд бусдаар үйлдүүлэх хэвийг ашигладаг юм. Ойлгоход бага зэрэг төвөгтэй байдаг, бага сагаар ашиглаж байгаад л сурна даа.
ж: The salad had already been made.
You will be met at the station.
His new play is being read in the other room.
You will be asked nothing difficult.
She was not envied.
A very unusual question was asked at the conference.
Her unexpected success was much envied.

Англи хэлэнд бусдаар үйлдүүлэх хэвийг маш өргөн хэрэглэдэг, харин монгол хэлэнд тийм түгээмэл бус. Сүүлийн үед харьцангуй хэрэглэх болсон, бүр давхарлаж хэрэглэх нь ч бий, энэ бол буруу. Бусдаар үйлдүүлэх хэвийн утга агуулга нь үгчлэн орчуулбал монголоор тэгэгдэв, ингэгдэв, тэгүүлэв, ингүүлэв гэсэн шиг санаатай өгүүлбэр болдог. Зохион байгуулалтын хувьд to be + PPII [to be туслах үйл үг + үйл үгийн хоёрдугаар хувилал] (is done, are gone) бүтэц заавал харагддаг. Өгүүлбэрийг харахад ийм бүтэц байвал бусдаар үйлдүүлэх хэвд байна гэж ойлгоно. Өөрөө үйлдэх хэв бусдаар үйлдүүлэх хэвд хэрхэн шилжин хувирдгийг хүснэгтээс ажиглая.

Эдгээр олон хэлбэрийг бичгийн буюу орчуулгын хэлэнд хэрэглэхээс ярианы хэлэнд бараг хэрэглэдэггүй тул эдгээр хувиллыг заавал тогтоож цээжлэх гээд байх шаардлага байхгүй. Гэхдээ ерөнхийдөө ийм хувилал хэлбэр байдаг юм байна гэж мэдэж байвал зохино.

ӨГҮҮЛБЭРИЙН ЦАГИЙН ЗОХИЦОЛ /SEQUENSE OF TENSES
Англи хэлний хийлмэл өгүүлбэр ер нь хэцүү адармаатай байдаг. Заа аль ч хэлний нийлмэл өгүүлбэр буюу 2-оос дээш өгүүлбэр орсон нийлмэл өгүүлбэр дүрмийн хувьд хэцүү дээ. Ярианы хэлэнд төдийлөн нийлмэл өгүүлбэр бага хэрэглэгддэг боловч бага багаар нийлмэл өгүүлбэр бүтээж хэрэглэж сурах шаардлага гарна. Ойр зуурын ярианд ч нийлмэл өгүүлбэр орж хэлэгдэж явдаг. Тэгэхээр англи хэлний нийлмэл өгүүлбэрийг хэрхэн цагийг зөв зохицуулах, хооронд нь утга санааг алдуулахгүйгээр цаг хувиллаар хувилган, найруулах талаар үзье.
Монгол хэлний нийлмэл өгүүлбэрийн гол өгүүлбэр нь төгсгөлдөө, гишүүн өгүүлбэр нь эхэндээ байдаг бол англи хэлнийх эсрэгээр байдаг. Гол өгүүлбэр гэдэг нь өгүүлбэрийн гол утга санааг гаргаж байгаа өгүүлбэр, харин тухайн өгүүлбэрийг тодотгож дэлгэрүүлж байгаа нь гишүүн өгүүлбэр болно. Англи хэлний нийлмэл өгүүлбэр өгүүлэгдэхүүн + өгүүлэхүүн (S+P) явснаа дахиад өгүүлэгдэхүүн + өгүүлэхүүн (S+P) явж байвал нийлмэл өгүүлбэр болно, харж ойлгоход хялбар байдаг. Өгүүлбэрийн гол төлөв эхэнд орж, бусад өгүүлбэрээ нэгтгэн захирч, гол утга санаагаа илэрхийлж байгаа бол гол өгүүлбэр, харин тухайн өгүүлбэрийн аль нэг гишүүнийг нэмэн дэлгэрүүлсэн, тодотгосон, тэр гишүүнтэйгээ холбогдсон бол гишүүн өгүүлбэр болно. Байрлал, өгүүлбэрийн гишүүдийн хувьд англи өгүүлбэрийн гол ба гишүүн өгүүлбэр харьцангуй ялгардаг бол манай өгүүлбэр хутгалдаж байрладаг. Манай нийлмэл өгүүлбэр ойлгоход тайлбарлахад маш хэцүү. ж: [I see] that [you know subject well]. Би чамайг сэдвээ сайн мэдэж байгааг чинь ойлгож байна. Англи хэлнийх шууд харагдаж байгаа бол монгол хэлнийх холилдоод БИ ОЙЛГОЖ БАЙНА (гол өгүүлбэр) чамайг сэдвээ мэдэж байгааг чинь (гишүүн өгүүлбэр)… гэсэн 2 өгүүлбэр ялгарахгүй нийлдэг нь төвөгтэй.
Англи хэлэнд гишүүн өгүүлбэрийн үйл үгийн цаг тухайн гишүүн өгүүлбэрт өрнөж буй үйл явдлын цаг хугацаа гол өгүүлбэрийн цагтай нэгэн зэрэг өрнөж байгаа юу, түүнээс түрүүлээд болчихсон уу, эсвэл хоцорч дараа нь болж байгаа эсэхийг заадаг. Энэ үед гишүүн өгүүлбэрийн цаг нэг талаас гол өгүүлбэрийн цагаас хамааран, нөгөө талаас илэрхийлж буй санаандаа захирагдан нэгэн зэрэг өрнөлт, хоцролт, харьцангуй ирээдүй цаг заадаг. Өөрөөр хэлбэл гишүүн өгүүлбэрийн үйл явдал гол өгүүлбэрийнхээс хоцрох уу, зэрэг өрнөх үү, түрүүлэх үү гэдэгт л хувиллын гол утга учир оршино.
НЭГЭН ЗЭРЭГ ӨРНӨЛТ
Гишүүн ба гол өгүүлбэрийн үйл явдал нэгэн зэрэг өрнөнө, хоёул болоод өнгөрсөн, хоёул яг одоо болж байгаа, хоёул ирээдүйд болох гэж байгаа гэх мэт. Болж өрнөж буй цаг хугацааны хувьд хэзээ нь хамаагүй зөвхөн тухайн хоёр өгүүлбэрийн үйл давхцаж зээрэг өрнөхийг хэрхэн цагаар зохицуулж өгүүлбэр бүтээхийг доор харуулав. Барагцаагаар энэ тэгвэл тэр тэгчихнэ, тэр тэгж байвал энэ ингэж байна, тэр тэгж байсныг энэ ингэж байсан гэсэн шиг санаатай өгүүлбэр болох юм.

ХОЦРОЛТ
Гишүүн өгүүлбэрийн үйл явдал гол өгүүлбэрийнхээс хоцорно, гол өгүүлбэрийн үйл явдал гишүүн өгүүлбэрийн үйл явдлаас түрүүлж өмнө нь болж дуусна гэсэн үг. Ийм өгүүлбэр дооорх загвартай бөгөөд барагцаагаар тэр тэгчихсэнээ тэгж байна, тэр хэдийнэ тэгчихсэнээ мэдсэн, тэр тэгснээ тэгэх болно гэсэн шиг санаатай өгүүлбэр болно.

ХАРЬЦАНГУЙ ИРЭЭДҮЙ
Гишүүн өгүүлбэрийн үйл гол өгүүлбэрийн үйлийг даган түүний дараа болж өрнөж байдаг. Өөрөөр хэлбэр гол өгүүлбэрийн үйл явдал нь эхэлж болж өрнөөд дараа нь гишүүн өгүүлбэрийн үйл явдал болох тийм агуулгатай өгүүлбэр болно. Ийм өгүүлбэр нь доорх загвараар хэлэгдэх ба барагацаагаар ойлговол тэгнэ гэдгийг мэдэж байна, ийм вм болохыг ингэж байна, ингэнэ гэдгийг мэдэж байна гэсэн шиг санаатай өгүүлбэр болно.
ХӨНДЛӨНГИЙН БУЮУ ДАМ ҮГ
Бид хоорондоо ярьсан зүйлсээ гуравдагч этгээдэд хэлж чалчих буюу хэн нэгэн хүн тэгсэн байна, ингэсэн байна гэж дамжуулахдаа хөндлөнгийн буюу дам үг ашигладаг. Жишээ нь, Дорж, Дондог, бид гурав найзууд, нэг удаа би Доржтой уулзаад хаачих гэж байгааг нь асуувал тэр маргааш Хавай нисэх гэж байна гэлээ. ж: I: Where are you going, Dorj? Dorj: I am flying to Hawaii tomorrow morning. Дараахан нь би Дондогтой таарч – Сайн уу сонин сайхан юу байна даа гэвэл тэр Доржийн тухай асуулаа. Би “Цаад Дорж чинь Хавай ниснэ гэж байсан шүү дээ” гэлээ. ж: Dondog: What’s new with Dondog, man? I: I’ve got good news. Dorj told me that he was flying to Hawaii next day. Хөндлөнгийн үгийг дамжуулж хэлэхдээ that холбоос ашиглана, өгүүлбэрийг өнгөрсөн цагт хувиргана, учир нь өнгөрсөн цагт болж өнгөрсөн үйл явдлыг дамжуулж хэлж байгаа учраас тэр, гишүүн өгүүлбэр хүртэл цагийн зохицлын дагуу өнгөрсөн цагт хувирдаг. Ер нь гуравдагч этгээдийн тухай хэн нэгэнтэй ярьж хөөрөхөд их хэрэглэдэг, цаадах чинь тэгсэн байна дээ, уул нь тэр тэгж байсан даа гэсэн шиг санаатай өгүүлбэр болдог. Доорх жишээг ажигла:

Англи хэлэнд бусдад санаагаа хэлэх дамжуулах ярих гэсэн санаатай 4 үг байдаг. to say – ярих, хэлэх, to tell – хэлэх, to talk – ярих, чалчих, to speak -ярих өгүүлэх. Харин tell, say хоёр үгийг дам буюу хөндлөнгийн үг ярианд ашигладаг. ж: He said that he did not want to do it. He told me that he did not want to do it. Тэр надад үүнийг хийх дургүй байгаагаа хэлсэн. tell үйл үгний бусдад яг хэнд хандаж байгаа нь илүү тодорхой байдаг.
Хэрвээ хэлж дамжуулах үгсийг өнгөрсөн цаг дээр хэлж дамжуулах шаардлагатай бол хөндлөнгийн үгэнд дараах цагийн шилжилт орно, өөрөөр хэлбэл. эхний эгнээнд байгаа цаг дараах эгнээний цаганд дүрмийн хувьд шилждэг.

Хэрвээ дам үгс өнгөрсөн цаг дээр байвал хөндлөнгийн үгэнд хэрэглэгдэж буй төлөөний үг болон дайвар үгэнд тодорхой өөрчлөлт ордог: this – that; these – those; here -there; now – then; ago – before; today – that day; yesterday – the day before; tomorrow – the next day

Эрхэм та бүхний гэгээн тунгалаг оюунд
Эгэл сэтгэлийн гүнээс шамдан хүргэсэн
Эл инжирийн орны хэлний хэвт ёсны хичээл
Энэ хүрээд төгсрөн амарливай … гэж
Зиа тэгээд англи хэл амжилттай сурч байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Энэ хүрээд ерөнхий анхан шатны суурь хичээл дууссан гэж үзэж болно. Одоо чамайг англиар ойр зуур уншиж, ярих чадвартай болсон гэдэгт найдаж байна. (Болоогүй хүмүүс хичээлээ дахин сайн уншиж хийнэ биз, миний хичээлээс 10 хувь, чиний оролдлогоос 90 хувь хамаарна шүү, би сурах зам чиглэлийг л зааж өглөө) Эдгээр хичээл нь англи хэлний анхан шат буюу англиар ярих, унших чадвар эзэмшихэд зориулан шигшиж авсан шилмэл хичээлийн анхны онлайн хувилбар боллоо.
Бүх хичээл А. Аюурзанын “20 хоногт англи хэл сурах бичиг” гэдэг номын хүрээнд явагдлаа, хүсвэл та энэ номыг зохиогчийн гарын үсэгтэй нь худалдан худалдан авч болно. Үүнээс хойш илүү нарийвчилсан дүрмийн шинж чанартай онлайн хичээл тасралтгүй явна. Та бүхэн энэ хичээлтэй, англи хэлтэй, англи хэлний ном сурахтай холбоотой зүйл байвал асууж лавлана биз дээ.
Би англи хэлний анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртэл үзэх дүрэмтэй, сонсох СД-тэй маш олон тооны англи сурах бичиг тайлбарын хамт тавьсан байгаа. Линкээс нь татаж аваад үзээд байхад гэмгүй шүү, ер нь англи хэлийг англиар нь үзвэл илүү хялбар, сурцтай байдаг. Мөн над руу мейл бичиж “Хэрэглээний англи хэлний дүрэм” (English Grammar in Use) номны монгол хувилбарыг pdf хэлбэрээр авч болно, маш сайн ном шүү. Та бүхний ажил, амьдралд амжилт хүсье.
А. Аюурзана
Эхлээд нэг зүйл хэлэхэд үүнээс хойших хичээлүүд бие даасан сэдвийн нэмэн дэлгэрүүлсэн хичээлүүд байх болно, өөрөөр хэлбэл хоорондоо уялдаа холбоогүй зөвхөн сэдвээ дагнасан хичээл байх юм.
ЭНГИЙН ӨГҮҮЛБЭР
Өгүүлбэр нь харилцааны нэгж бөгөөд нэгэн бүхэл буюу хагас дутуу санаа илэрхийлж байдаг. Өгүүлбэр бүрт үнэн бодит баримт болохыг, хийсвэр бодол санаа, шаардан хүсэх санаа илэрхийлсэн өнгө аяс байдаг. ж: She is a good child. She would be such a good child. Be a good child. Тэр сайн хүү. Тэр сайн охин байж болох л. Сайн хүү бай.
Энгийн өгүүлбэрийг:
1/ Хүүрнэх ж: The young man studied his wrist-watch. Залуу бугуйн цагаа оролдов.
2/ Асуух
а) ерөнхий асуулт ж: Do you like my hat? Миний малгай таалагдаж байна уу?
б) тусгай асуулт ж: Where shall I sit? Би хаана суух вэ? What is this? Энэ юу вэ?
в) ялган асуулт ж: Will you do it or shall I? Үүнийг чи хийх үү, би хийх үү?
3/ Анхааруулах ж: Come down and take this. Тайвшир, энийг уу.
гэж ангилна.
Энгийн өгүүлбэр 2 ба 1 гишүүнт байж болно. 2 гишүүнт гэдэг нь өгүүлэгдэхүүн ба өгүүлэхүүн гишүүнтэй ж: Mrs. Cook spoke sharply. Күүк авгай хурдан ярив. харин 1 гишүүнт гэдэг нь зөвхөн өгүүлэхүүн гишүүн байна. ж: Come here! Stop talking! Нааш ир. Ярихаа боль.
Энгийн өгүүлбэр нь хураангуй ба дэлгэрэнгүй байж болно. Зөвхөн өгүүлэгдэхүүн ба өгүүлэхүүн гишүнээс бүрдэж байвал хураангуй ж: She looks sweet. Тэр сайхан харагдана. We have been dancing. Бид бүжиглэсээр байна. харин өгүүблэрийн дэд гишүүдээр нэмэн дэлгэрсэн байвал дэлгэрэнгүй өгүүлбэр болно. ж: She looks very sweet now. Тэр одоо маш сайхан харагдаж байна. We have been dacing again. Бид дахин дахин бүжиглэсээр байна.

ӨГҮҮЛБЭРИЙН ГОЛ ГИШҮҮД
Өгүүлэгдэхүүн ба өгүүлэхүүн гишүүн өгүүлбэрийн гол гишүүд болдог.
ӨГҮҮЛЭГДЭХҮҮН/SUBJECT
Өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэрийн эзэн биеийг зааж, холбогдсон өгүүлэхүүн гишүүнийг бие, цаг, төлөвт хувилгаж өгүүлбэр бүтээж байдаг. Гол төлөв нэр үгийн зүйлээр илэрдэг. Тодотгол гишүүн өгүүлэгдэхүүн гишүүнийг нэмэн дэлгэрүүлж болно.
Өгүүлэгдэхүүн дараах үгсээр илэрч болно:
1. Нэр үг буюу биеийн төлөөний, асуух төлөөний, заах, үгүйсгэх, тодорхойгүй, тодорхойлох, хаматуулах зэрэг төлөөний үг ж: The place does not look the same to me now. Энэ газар над урьдынх шиг санагдахгүй байна. They’ve painted the barn red. Тэд байшин саваа улаанаар будав. Who wants to be a back number? Хэн арын тоглогч болох вэ? This is Ann, Mike. Майк, энэ бол Анн. Nobody’ll mind, dear. Хэн ч юм санахгүй ээ, хонгор минь. Both wanted yhe job but and neither agreed to a comprimise. Хоёул ажилд орохыг хүссэн боловч хэн нь ч шаардлага хангасангүй. Some like it here. Зарим нь энд дуртай байдаг. Mine is the better plan. Минийх илүү сайн төлөвлөгөө.
2. Тооны нэр ж: Two are company and three are not. Хоёр нь найз харин гурав нь биш. The second will ne yours. Хоёр дахь нь чинийх болог.
3. Үйлт нэр, эс тухайлах хэлбэр ж: Crying won’t mend matter. Уйлах нь тус болох биш дээ. Tо tell her this now would be useless cruelty. Түүнд одоо үүнийг хэлэх нь бүдүүлэг хэрэг болох байх.
ӨГҮҮЛЭХҮҮН
Өгүүлэхүүн нь өгүүлбэрийн нэг гол гишүүн ба өгүүлэгдэхүүнтэй холбогдон цаг, бодит байдалд харьцах харьцааг гаргахын зэрэгцээ тодорхой үйл явдал, төлөв байдал, чанар зэргийг зааж байдаг. ж: 1. He would have done it better. Тэр үүнийг илүү сайн хийж болох л байсан. Өгүүлэгдэхүүний холбогдсон үйл өнгөрсөн цагт болсон явдлыг зааж байгаа ба мөн бодит бус үйл болохыг зааж байна. 2. She is quite pretty. Тэр дажгүй хөөрхөн. Одоо цагийн ядвлыг зааж байгаа ба бодит үйл явдал байна.
Англи хэлний өгүүлэхүүн англи хэлний үйл үгийн үндсийг байнга хадгалж байдаг. Өгүүлэхүүн нь өгүүлбэрийн амин гол бүрдүүлэгч хэсэг бөгөөд тусагдахуун, байц зэрэг өгүүлбэрийн дэд гишүүд холбогдон харьяалагдаж байдаг.
Өгүүлэхүүний бүтцийг энгийн ба нийлмэл гэсэн ерөнхий 2 хэсэгт хувааж болно. Энгийн өгүүлэхүүн нь алив цаг, төлөв, хэвд байгаа үйл үг юм. ж: Nothing has been said as yet about the aims of the expedition. Аялалын зорилгын талаар юу ч тодорхойгүй байгаа юм. Энгийн өгүүлэхүүн нэр үг, үндсэн утга нь саармагжсан үйл үгээс бүтэх хэлц хэллэгээр илэрч болно: to take part, to lose sight, to make fun, to have a dribk, to give a start ж: You have been making use of me. Чи намайг ашигласаар байна. She’ll be making fun of you, my boy. Бүсгүй чамайг шоолон хөхрөх болно доо, хүү минь. They are having dinner. Тэд хоолоо идэж байна.
Нийлмэл өгүүлэхүүн нь үйл үгийн эзэн биетэй буюу эзэн биегүй хэлбэр (an infinitive, a gerund, a participle) ба нэрийн зүйл (a noun, a pronoun, an adjective) гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Нийлмэл өгүүлэхүүн нь бүрдүүлж байгаа хэсгээс шалтгаалан нэр буюу үйл өгүүлэхүүн байж болно. Ерөнхийд нь үйл үг давамгайлсан байвал нийлмэл үйл өгүүлэхүүн, нэр үг оролцсон байвал нийлмэл нэр өгүүлэхүүн гэж ойлгоно. Нийлмэл нэр өгүүлэхүүний to be, to look, to seem, to appear, to sound, to smell, to taste, to feel, to become, to turn, to grow, to make, to get, to go, to remain, to continue, to keep, to stay, to sit, to stand, to lie, to leave, to return, to live, to die, to fall, to marry, to come, to go, to be born зэрэг холбох үйл үгс байдаг ба эдгээрийн дараа нэрийн зүйл орсон байдаг. ж: The night is young. Шөнө яагаачгүй байна. She remained pale. Тэр цонхигор хэвээр үлдэв. He is out of work. She’ll be the first to blame you. Чамайг буруутгах анхны хүн нь тэр болно. I am not afraid of him. Би түүнээс айхгүй.
Нийлмэл үйл өгүүлэхүүн нь эзэн биетэй болон эзэн биегүй 2 үйл үгээс бүтнэ. Баймж үйл үг (can, may, must, shall, will, ought, need, dare) буюу үйл үгийн эзэн биегүй хэлбэр (an infinitive: to begin, to start, to go on, to keep, to continue, to stop, to give up, to cease), одоо цагийн хэлбэр (a gerund) уг нийлмэл өгүүлэхүүний бүрэлдэхүүнд орж болно. ж: You needn’t have waited. Чи хүлээдэггүй л байж. We had to wait for some time. Бид хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй болсон. It began raining. Бороо орж эхлэв. She ceased to listen. Тэр сонсохоо болив. I’m going to show you the path. Би танд зам зааж өгөх гэж байна.
ТУСАГДАХУУН ГИШҮҮН /THE OBJECT
Тусагдахуун гишүүн нь өгүүлбэрийн дэд гишүүн бөгөөд үйл үг буюу үйлийн талын үгний утгыг нэмэн дэлгэрүүлж холбогдон захирагдаж байдаг. ж: Max pushed the damp HAIR off his brow. Макс хөмсгөн дээр нь унжсан нойтон үсээ хойш шидэв. Holding the LAMP high over her head she peered into the darkness. Гэрлээ толгой дээрээ барьсаар тэр харанхуйд уусан алга болов. They were engaged in SORTING out the mail. Тэднийг шуудан ангилах ажилд томилсон байв. He went there to examine the SCENE of the accident. Ослын газрыг сайтар ажиглахын тулд тийш очив. She was very pond of the CHILDREN. Тэр хүүхдэд маш хайртай байсан. I’m not afraid of YOU. Би чамаас айхгүй байна.
Тусагдахуун гишүүн дарах үгээр илэрнэ:
1/ жинхэнэ нэр ж: I griipped his ARM, almost crying with pain. Өвчнөөсөө болоод уйлах шахсан түүний гарыг би чанга атгав.
2/ төлөөний нэр ж: And look AT HIM now. Одоо түүнийг хар даа. “Here darling, take MINE,” and he slipped a handkerchief into my hand. “Май, минийхийг ав, хонгор минь” гээд нусныхаа алчуурыг над руу сарвайв. I didn’t know that. Би тэрийг мэдээгүй. You will meet SOMEONE you know. Чи өөрийн таних хүнтэй уулзах болно. I could see NOTHING. Би юу ч харахгүй байв.
3/ нэрийшсэн хавсрал нэр, үйлт нэр, тооны нэр ж: She is teaching THE BLIND. Тэр хараагүй хүмүүст хичээл заадаг. She knew THE TWO quite well. Бүсгүй тэр хоёрыг сайн мэддэг.
4/ үйл үгийн эс тухайлах, одоо цагийн хэлбэр ж: She was delighted TO SEE us. Тэр биднийг хараад баярлав. We did not know how TO BEGIN. Бид яаж эхлэхээ мэдсэнгүй.
Шууд ба шууд бус тусагдахуун гэж байна, шууд тусагдахуун үйлэнд шууд өртөж байгаа хүн, юм үзэгдлийг заадаг, ж: He took only his CAMERA. Тэр камераа авсан. харин шууд бус тусагдахуун үйлэнд дам өртсөн эд юмыг заадаг. ж: She gave ME a picture book. Тэр надад зургийн ном өгсөн.

БАЙЦ ГИШҮҮН/THE ADVERBIAL MODIFIER
Үйл үг, эс тухайлах хэлбэр, тэмдэг нэр, дайвар үгийг нэмэн дэлгэрүүлдэг өгүүлбэрийн дэд гишүүн юм.
Дараах төрлийн байц гишүүн байж болно:
1) цагийн утга заасан ж: Come AT ONCE. Шууд ир. AFTER READING the book I changed my mind. Ном уншсаны дараа би бодол санаагаа өөрчлөв.
2) давтамж заасан ж: I SOMETIMES see her there. Би хааяа тэнд түүнтэй таардаг.
3) орон байр заасан ж: Come HERE! Нааш ир. Don’t stand THERE, dear. Хонгор минь, тэнд битгий зогс.
4) дүр байдал заасан ж: You mustn’t talk so FAST. Чи түргэн ярих ёсгүй.
5) хүрээлэл орчин заасан ж: He spoke WITHOUT LOOKING at me. Тэр над руу харалгүй ярина.
6) хэмжээс, хэмжүүр заасан ж: He danced a QUITE well. Тэр дажгүй санй бүжиглэсэн. We walked A MILE. Бид бээр алхлаа.
7) учир шалтгаан заасан ж: I lost that jod THROUGH FALLING ILL. Би өвчилснөөр ажлаа алдсан.
Мөн зорилын, харьцууллын, нөхцлийн, үр дүнгийн зэрэг байц гишүүн байдаг.
Байц гишүүн дараах үгсээр илэрч болно.
1. дайвар үг ж: He will sign it TOMORROW. Тэр үүнд маргааш гарын үсэг зурна.
2. нэр үг: To swim A MILE AND A HALF in this sea seemed impossible. Энэ тэнгист бээр хагас сэлнэ гэдэг боломжгүй мэт санагдана.
3. угтвар үгт хэлц ж: Don’t speak WITHOUT THINKING. Бодолгүй битгий ярьж бай.
4. нөхцөл үйл үг ж: HAVING MADE UP his mind he drew a plan of action. Бодол санаагаа эмхлээд тэр төлөвлөгөө гаргав.

ЭС ТУХАЙЛАХ буюу ТОДОРХОЙГҮЙ ЯЛГАЦ ГИШҮҮН/ THE INDEFINITE ARTICLE
1. Тодорхойгүй ялгац гишүүн нь эртний англи хэлний an – one нэг гэсэн тооны нэрнээс үүдэлтэй бөгөөд зөвхөн ганц тоонд байгаа нэр үгтэй хэрэглэдэг.
ж: There is a sandwich left. Ганц сэндвич үлджээ.
гэхдээ ингэж хэлж болно: There are sandwiches left. Олон сэндвич үлджээ.
2. Тодорхойгүй ялгац гишүүнийг тодорхой нэг төрөл зүйлийн юмнаас аль гэдгийг тодорхойлон заалгүй зөвхөн уг ангилалд багтах нэг юмыг заан нэрлэхэд хэрэглэнэ.
ж: Give him me an apple and send him out to play. Түүнд алим өгөөд гаргаж тоглуул. It’s a chocolate cream. My favourite kind. With a cherry inside. Энэ бол миний дуртай дотроо черритэй шоколадны крем.
Тодорхойгүй ялгац гишүүн дараах үгий нийлэмжтэй түгээмэл хэрэглэгддэг. ж: what a …., such a ….., rather a ….., quite a …., like a ….., as a……, to be, to become, seem a …
3. Тодорхойгүй ялгац гишүүн өгүүлж буй тухайн төрлийн бүх хүн амьтанд хамаарч байгааг илэрхийлж болно.
ж: A mother knows such things by instinct. Эх хүн бүр ийм зүйлийг зөн совингоороо мэддэг. A child of eight could be taught to do it. 8 настай хүүхэд ийм юм хийж сурсан баймаар юм. A cat will never scratch a baby. Муур хэзээ ч хүүхэд мааждаггүй.
4. Тодорхойгүй ялгаш гишүүн хуучирсан утга буюу нэг гэсэн утгаар хэрэглэгдэж болно.
ж: A glass of milk a day will save your teeth. Өдөрт нэг аяга сүү уувал шүд чинь өвдөхгүй. An apple a day keeps doctor away. Өдөрт нэг алим идвэл эмчээс хол явна.
5. Зарим хэлц хэллэгэнд тодорхойгүй ялгац “яг адил” гэсэн утга илэрхийлж болно.
ж: We are of an age. Бид үе чацуутан юм байна. Birds of a feather flock together. Шувуу л бол сүрэглэдэг.
ТОДОРХОЙ буюу ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШҮҮН
Тухайлах ялгац гишүүн англи хэлний заах төлөөний нэр se үгнээс үүсчээ. Тухайлах ялгац гишүүн эд юм (хэсэг бүлэг юм) тухайн орчинд зөвхөн ганцаар тодорхой байгааг буюу тухайн хэлж ярьж байгаа хүн тухайн зүйлийг тодорхой нэрлэн зааж мэдэж байдаг. Ямар эд юм, зүйлийг хэлж ярьж байгаагаа тодорхой мэддэг гэсэн үг. ж: Where’s the dog? Нохой хаана байна? Look at the child. Хүүхдийг хар даа. It’s all right. I’ve found the keys. Зүгээр дээ, би түлхүүрээ олчихсон.
Дэс тооны нэр жихэнэ нэрийг дагалдан орсон байвал ялгац гишүүн хэрэглэхгүй. ж: We’re staying in room twenty two. Бид 22 өрөөнд байрлаж байна. Use pattern nine. 9-р мөрдлөгийг ашигла. We first see his name on page four. Дөрөвдүгээр нүүрэнд бид түүний нэрийг анх харсан.
Жинхэнэ нэрийг тооны нэр өмнө нь орж тодотгож байгаа тохиолдолд ялгац гишүүн хэрэглэдэггүй. Жинхэнэ нэрийг wrong, right, very, same зэрэг үг тодотгосон байвал тухайлах ялгац гишүүн хэрэглэнэ. ж: You are the very man we need. Чи ч бидэнд хэрэгтэй хүн мөн дөө. You’ve been doing it the wrong way. ЧИ буруу л хийгээд байна даа. Wait the right man comes along. Зөв хүн таартал хүлээ. It’s the same thing. Энэ чинь яг адилхан.
‘No’ гэсэн үгүйсгэлийн дараа ялгац гишүүн хэрэглэхгүй.
ж: There is no such book on the table. Тийм ном ширээн дээр алга. There are no smalll children in the yard. Хашаанд жижиг хүүхэд алга. I have no red pen. Надад улаан үзэг алга. We have no grammar lessons today. Бид өнөөдөр дүрмийн хичээлгүй.
Тухайлах ялгац гишүүнийг маш ховоор сонин гэж тооцсон эд юмсыг хэлэхэд хэрэглэнэ. Иймд тооцогддог юм үзэгдэл, санааг тухайлах ялгац гишүүнтэй хэрэглэдэг өвөрмөц 2 бүлэг бий:
А: the earth, the sun, the moon, the sky, the world, the atmosphere, the ground
Б: the prsent, the past, the future, the plural, the singular, the South, the North, the West, the East, the press, the post
ж: The ground was thinly covered with snow. Газрыг нимгэхэн цас бүрхсэн байв. The fiuture is yours, my lad. Ирээдүй чиний гарт шүү, хонгор минь.
Материаллаг жинхэнэ нэрс нэгэн бүхэллэг бүтэн зүйлийг зааж байдаг учир гол төлөв ялгац гишүүнгүй хэрэглэнэ. ж: Milk is good for growing children. Linen and cotton look crisp and frsh in summer. Маалинга хөвөн зун шинэ сэвсгэр харагддаг. We need lots of sand. Бидэнд ихээхэн элс хэрэгтэй. Why bring coal here? Яагаад энд нүүрс авчирсан юм?
Бид бодит материаллаг зүйл заасан жинхэнэ нэрийг тухайн анги зүйлээс нь бага зэргийг салган авсан буюу тэр хэсэг зүйлийг ялган салгаж ярих бол тухайлах ялгац гишүүнийг хэрэглэнэ.
харьцуул: Do you have tea or coffee in the morning? Is this cofee good?
Өглөөгүүр цай, кофены алийг өгдөг вэ? Энэ кофе сайн уу?
Орц хэмжээ заасан буюу тусламж хүссэн үедээ заримдаа эс тухайлах ялгац гишүүн хэрэглэнэ.
ж: Mummy, can I have an ice-cream? Ээжээ, би мөхөөлдөс авч болох уу? Here are, Miss. A salad and a coffee. Май хатагтай, таны салад, кофе.
Хүний нэртэй ялгац гишүүн хэрэглэдэггүй. ж: Is aunt Clara coming? Клара авга ирж байна уу?
Дараах нэр үгс ялгац гишүүнтэй огт хэрэглэгддэгүгүй. information, advice, permission, weather, money, luck, fun, work, progress
Хоолны нэрс мөн ялгац гишүүн авдаггүй.
Дараах хэлц хэллэг, нийлэмжид тодорхой тогтсон ялгац гишүүн хэрэглэнэ.
Эс тухайлах ялгац:
to be in a hurry, at a loss, to do smth in a hurry, to see, understand, realize smth at a glance, to say smth, to speak, talk in a loud (low) voice, it is a pity (a shame, a pleasure), to have a great deal of smth, as a result of
Тухайлах буюу тодорхой ялгац:
to tell the truth, to take the trouble, to play the piano, violin, guitar, flute, to be out of the question, in the original, on the one hand, the other day, in the morning, night, afternoon, daytime, in (at, to) the cinema, theater, park, beach, forest
Огт ялгац гишүүнгүй хэрэглэдэг тохиолдол:
1) to be in despair, in danger, out of danger, out of control 2) to play tennis, football, chess, cards 3) from beginning to end 4) from head to foot 5) from morning till night 6) at first sight 7) at table, at work at dinner. Breakfast, lunch, supper, tea 9) at sunrise, sunset, night 10) by chance, mistake, accident, luck 11) by train, plane, boat, car, taxi, bus, sea, air, land 12) by post, phone, radio, letter, telegram 13) by day 14) by heart 15) by name 16) for hours 17) on leave, business, holiday 18) on foot 19) late (early) morning, night, spring, summer, autumn 20) by midnight, morning, noon 21) yesterday (tomorrow, Tuesday, Sunday) morning, evening, afternoon
АСУУЛТ
Аливаа юм асуухдаа асуух үгээр эхлэх буюу өгүүлбэрийн үгсийн байрлалыг сольж асуух өгүүлбэр үүсгэж асууна. Энэ талаар бага зэрэг тодруулья. Асуултыг өгүүлбэр үгсийн байрлалыг сольж үүсгэдэг. Өөрөөр хэлбэл туслах үйл үгийг (auxiliary verb) өгүүлэгдэхүүний (subject) өмнө сольж тавьж асуудаг.
S + AV -> AV + S
you are -> are you ж: – Are you happy? чи аз жаргалтай байна уу?
he can -> can he ж: – What can he do? Тэр юу хийж чадах вэ?
Fred will -> will Fred ж: – Where will Fred go? Фрэд хаашаа явах вэ?
the window was -> was the window ж: Was the window opened? Цонх онгорхой байсан уу?
Жирийн одоо цагт (Present Simple) цагт do/does ашиглана. Нэмж орно гэсэн үг.
S + AV -> AV + S
you like -> do you like ж: – Do you like reading? Чи унших дуртай юу?
he works -> does he work ж: – Does he work hard? Тэр шургуу ажилладаг уу?
Жирийн өнгөрсөн цагт Past Simple яг энэ загвараар did ашиглана.
you went -> did you go ж: – When did he go there? Тэр тийшээ хэзээ явсан юм?
he lived-> did he live ж: – Did he live in this house? Тэр энэ байшинд амьдарч байсан юмуу?
who/what/which зэрэг асуух үгийг асуух өгүүлбэрт ашигоахдаа болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв эдгээр үгс өгүүлэгдэхүүн болж байвал учир нь дээрх маягаар ашигладаггүй, do/does/did орохгүй.
1. Alice phoned somebody -> – Who did Alice phone? Элис хэн нэгэн рүү ярьсан. – Элис хэн рүү ярьсан?
2. Somebody phoned Alice? -> – Who phoned Alice? Хэн нэгэн Элис рүү ярьсан. – Хэн Элис рүү ярьсан?
ж:
- Who wants someting to drink? -Хэн юм уухыг хүсч байна?
- Who invented the bicycle? – Дугуй хэн зохион бүтээсэн?
- What happened to your friend? – ЧИний найз юу болоо вэ?
Үгүйсгэсэн асуултанд мөн адил мөрдлөг ашиглана, харин туслах үйл үгээ үгүйсгэсэн хэлбэрт тавина.
ж:
- Didn’t you hear the news? – Чи мэдээ сонсоогүй юмуу?
- Isn’t it a fine day? – Сайхан өдөр биш байна гэжүү?
Асуух өгүүлбэрт why орвол дараах хэлбэртэй байна.
ж:
- Why didn’t you write the letter? Чи яагаад захиа бичээгүй юм?
- Why don’t we go the beach? Бид яагаад далайн эрэг рүү явахгүй байгаа юм?

IF ӨГҮҮЛБЭР (Ирээдүй / одоо цаг)
If гэдэг үг маань өөрөө боломж магадлал илтгэсэн үг бөгөөд хэрвээ энэ үг өгүүлбэрт орвол тухайн өгүүлбэрийг эргэлзсэн, тээнэгэлзсэн, магадлалтай өгүүлбэр болгодог. Ерөнхийдөө бодит нөхцөлд тэгвэл тэгнэ, бодит бус хийсвэр нөхцөл байдалд тэсэн бол тэгэх байсан гэсэн шиг санаатай өгүүлбэр бүтээнэ.
Дараах өгүүлбэрийг харьцуул:
А: I think I left my suitcase in your house. Have you seen it? Танай гэрт чемоданаа орхисон юм шиг байна. Чи харав уу?
В: No, but I’ll have a look. If I find it, I’ll give it to you. Үгүй ээ, гэхдээ харъя. Олбол өгнөө.
Чемодан олох боломж бодитой байгаа тул If I find … I’ll гэж хэлж байна.
А: If I found $500 in the street, I would keep it. Би гудамжнаас 500 доллар олбол хадгалах л байсан.
Харин энэ бол өөр тохиолдол. Бодит бус хийсвэр төсөөлөл болохоор If I found … I would гэж хэлнэ.
Хэрвээ та ирээдүйд болж магад үйл явдал мэдээллийн тухай мөрөөдөх буюу төсөөлж байгаа бол If үгий араас өнгөрсөн цагийн хэлбэр (did/was/found) ашиглана. ж:
- What would you do if you won a million pounds. Хэрвээ чи сая паунд хожвол юу хийх вэ?
- If we didn’t visit them tomorrow, they would be very angry. Хэрэв бид тэднийд маргааш очихгүй бол тэд уурлана.
- She wouldn’t lend us money if we asked her to. Бид түүнээс гуйсан ч тэр мөнгө зээлэхгүй дээ.
Хэрэв гишүүн өгүүлбэрт хэрэглэгдэжж байвал if үгний араас would орохгүй. ж:
Everyone would be very frightened if someone pointed gun at him. Буу чичилбэл хэн ч гэсэн айна.
Харн хэн нэгнээс ямар нэг юм хийж өгөхийг хүссэн гуйсан өгүүлбэрт would орж болно. ж:
I would be very grateful if you would inform me about new prices as soon as possible. Хэрвээ чи шинэ үнийнхээ тухай надад аль болох хурдан мэдээлбэл би их баярлах болно.
- Shall I open the window? -Yes polease, if you would. – Би цонх нээх үү? Болбол тэг л дээ.
If ороогүй өгүүлбэрийн нөгөө өгүүлбэрт would/wouldn’t орж болно. Гэхдээ хураасан ‘d хэлбэрээр гол төлөв бичнэ. ж:
If you stoppped drinking, you’d probably feel better. Хэрвээ чи уухаа больбол илүү сайжирна даа.
He wouldn’t come to the party if you invited him. Чи үдэшлэгэндээ урьсан ч тэр ирэхгүй байсан.
Could, might орж бас болно. ж:
Sally might be angry if I didn’t come to her. (= she would be гэж байж болно) Очихгүй бол Сэлли уурлана.
If it stopped snowing, wo could go somewhere. Цас орохоо бльбол бид хаа нэгтээ явж болох юм.
Иймэрхүү маягийн өгүүлбэрт when ашиглаж болохгүй: ж:
Duke would be angry if I didn’t vivist him. (`when I didn’t visit’ биш) Дюк намайг очихгүй бол уурлана.
What would you cry if you saw a snake? (`when you saw’ биш) Чи могой харвал уйлах уу?