Хүний энерги гэж юу вэ?


Хүн бүр өөрийн гэсэн энергитэй байдаг гэнэ. Харин сайн, муу гэсэн 2-хон төрлийн энерги л дэлхий дээр байдаг гэнээ. Тэгвэл сайн, муу энерги гэж юу болох, ямар үр дагавартай болох, ямар энергитэй болохоо мэдэж болдог гэнээ.
За энергиэ мэдмээр байвал Дэлгэрэнгүй шүү дээ ...
Заримдаа сайн таньж мэдэхгүй хүнтэй хэдэн цагаар ч хамаагүй хамаг байдгаа дэлгэж, ханатлаа ярихад сэтгэл санаа онгойж тэнийдэг. Гэтэл сайн таньдаг зарим хүнтэй ойр зуурын хэдэн үг сольсоны дараа юм ярилцахаас дургүй хүрч, сэтгэл тавгүй оргиж, бушуухан салахын түүс болдог. Ийм хоёр янзын хэв шинжийг сэтгэл зүйчид эрч бэлэглэгч, сорогч гэж нэрлэжээ.

Хорвоогийн бүх хүнийг дотор нь
  1. сорогч 
  2. бэлэглэгч
  3. дундыг баригч
  4. хар цагаан шидтэн гэж ангилдаг гэнэ.
Харин та аль хэсэгт орохоо дараах зааврын дагуу гүйцэтгэж мэдээрэй. Үүний тулд төрсөн он сар өдөр байхад л болно. төрсөн он сар өдөрын цифр бүрийг хооронд нь нэмнэ. 2 оронтой гарвал хооронд нь нэмэх замаар 1 оронтой тоо гартал нь нэмнэ. Харин 10, 11 гарвал нэмэхгүй юм байна.

Тухайлбал 1980.12.25 гэвэл 1+9+8+0+1+2+2+5 гэж нэмэхэд 28 гэсэн хариу гарна. 28-аа задлаад 2+8=10 гарна. Энэ 10 бол таны эрчийн тоо юм
-1, 2, 3, 4 гэсэн тоо нь сорогч
-5, 6 нь дундыг баригч
-7, 8, 9 нь бэлэглэгч
-10 нь цагаан шидтэн
-11 хар шидтэн гэж үздэг.