Далай багшийн мянганы сургаал

1. Их хайр, ололт нь эрсдлийг байнга дагуулж явдагыг сана
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигтай дайралт болдогийг сана
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл
7. Өдөр бүр хэдхэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай
8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд
9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана
10. Нэр төртэй сайхан амьдар, тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц
15. Жилд нэг удаа очиж үзээгүй газраа оч
16. Хамгийн сайн харьцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм. Хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана
17. Юуг орхиж юуг хаяж байж олж авсанаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.