Баавгай багалзуурдав

Ойд төөрсөн бага Гомбо нэгэн балархай жим даган морио хөтлөн сажилж явтал мод бут шажигнан хүнд хөлтэй амьтан дөхөн ирэх шиг болоход зогсон харвал тийм ч холгүй хар модны цаагуур том биетэй бараан дээлтэй хүн орж харагдахад бага Гомбо "Их нохой бас надаар даажигнан, ганц буга юм уу гахай нударчихаад нуугдах санаатай даг" гэж бодон морио түшиж орхиод эргэтэл морь нь үргэн зуларч хажуунаас нь баавгай дайрчээ. 
Бага Гомбо бусдад төдий л хийдэггүй байсан дагуулж тонгорох мэхээрээ байвгайг унагаж, хоолойг нь боон тонилгожээ. Энэ тухайгаа их Гомбодоо хэлбэл цаадах нь түр бодол болсноо:
-Чи ер нь надаас аль ч талаараа илүү бяртай дамшиг гээч. Би бас нэгтэй тааралдаад унанги бүдүүн модны нэг үзүүрээс бариулж байж арайхийж янзалсан. Түүнээс чам шиг хав барьцнаас бол дийлэхгүй юм билээ хэмээн толгой сэгсэрсэн юм гэнэ лээ гэсэн яриа одоо домог болон үлджээ.

Эх сурвалж: www.hiimori.mn